Египетэд «Лалын ахан дүүс» хөдөлгөөн парламентын дарга Саад эль-Кататнийг өөрийн удирдагчаар сонгов. Тэрээр ерөнхийлөгчийн сонгуульд тэргүүлснээс хойш огцросон Мохаммед Мурсийг орлов. Консреватив үзэл санаатай эль-Кататни 581, түүнтэй өрсөлдсэн намын дэд дарга Эссам эль-Эриан 283 санал авчээ. Эль-Эриан бол Египетийн либерал намуудтай яриа хэлэлцээ хийхийн төлөө байгаа шинэчлэгч улс төрч юм. Үүний хамт Каирт 10 мянга орчим эсэргүүцэгч өнгөрсэн долоо хоногт лалын намын төлөөний этгээдүүд засгийн газрын эсрэг цуглаанд оролцогчидтой мөргөлдсэнтэй холбогдуулан уучлал гуйхыг «Лалын ахан дүүс» хөдөлгөөнөөс шаардав. Мөргөлдөөний уршгаар 100 гаруй хүн бэртэж шархдав. Шинэ Үндсэн хууль нийгмийн бүх давхрагын ашиг сонирхолыг тусгахыг эсэргүүцэгчид бас шаардав. Хосни Мубарак Египетийг удирдаж байсан үед үнэн чанартаа «Лалын ахан дүүс» хөдөлгөөнийг хориглож, түүний олон зуун идэвхтнийг шоронд хорисон билээ.