ВР энергийн бүлгийн захирлуудын зөвлөл ТНК-ВР дахь хувьцаагаа «Роснефть» компанид худалдах хэлэлцээрийг санал нэгтэй батлав. Британийн компани ТНК-ВР-ийн хувьцааны бараг 50 хувийг худалдснаараа «Роснефть» компанийн бараг 13 хувь хувьцаа болон 17 тэрбум доллар авах юм. Ингэснээрээ ВР «Роснефтьгаз»-ын дараа орж «Роснефть» компанийн хамгийн том хувьцаа эзэмшигч болов. Энэ хэлэлцээрийн тухай ирэх долоо хоногт албан ёсоор мэдээлнэ. Баримт бичгийг албан ёсны болгоход хэдэн өдөр шаардагдана.