Босогчдын цэрэг Сирийн өнөөгийн ерөнхийлөгч Башар Асадын эрх баригч дэглэмийн талыг баримтласан хүчинтэй эвлэрч гал зогсоохгүй гэж өчигдөр «Гардиан» сонин Деръа хот дахь сөрөг Сирийн чөлөөт армийн штабын дарга хурандаа Ахмад Фахд аль-Нимахын хэлснийг үндэслэн мэдээлэв. «Брахими надтай уулзах гэсэн. Би уулзахаас татгалзлаа» гэж аль-Нимаха тэмдэглэн хэлжээ.Энэ нь АНУ-д ерөнхийлөгчийн сонгууль дуустал сирийн асуудлын шийдвэрийг хойшлуулах гэсэн өрнөдийн оролдлого гэж хурандаа үзэж байна. НҮБ ба Арабын орнуудын холбооны сирийн асуудал эрхлэсэн онц эрхт төлөөлөгч Лахдар Брахими өчигдөр Дамаскад хүрэлцэн очив. Тэрээр энэ онд 10-р сарын 26-нд эхлэх лалын Ид аль-Адха баярын үеэр гал зогсоохыг санаачлав.