Өчигдөр Сирийн хойд бүс нутагт засгийн газрын цэрэг давшилт хийж, самуун дэгдээгчдийн зэвсэгт бүлгүүдэд хүчтэй цохилт өгч байна. Мэдээллийн САНА агентлагитйн уламжласнаар Маарат-Нааман хот орчмын Дамаск-Алеппо засмал замын ойр хавийн зэвсэгт этгээдүүдийн эзлэсэн хэдэн сууринг чөлөөлсэн байна. Олон арван террорист ба зэвсэг, байлдааны техникийг устгав. Сирийн цэргийн албан хаагчид Кфар-Сижн, Бсейд, Хан-Шейхунд ажиллагаа явуулж, байлдааны хэрэгслийн агуулахуудыг устгаж, 23 зенитийн их буу, пулемётоор зэвсэглдэсэн цэргийн тээврийн 20 гаруй хэрэслийг устгажээ. Зэвсэт бүлгүүд Алеппо хотноо цуврал ажиллагаа явуулав. Хотын зүүн, өмнөд дүүрэгт ширүүн байлдаан үргэлжилж байна. Түүнчлэн самуун дэгдээчдийн отрядуудтай байлдан дайтаж байгаа тухай мэдээлэл Хомс, Дераа, Дейр-эз-Зор мужуудаас ирээд байна.