Өчигдөр Дамаскад хүрэлцэн очсон НҮБ ба Арабын орнуудын холбооны сирийн асуудал эрхлэсэн онц эрхт төлөөлөгч Лахдар Брахими өнөөдөр сирийн удирдлагын төлөөлөгчидтэй хэлэлцээ хийж эхлэх тухай «Интерфакс» агентлаг мэдээлэв. Өнөөдөр тэрээр Сирийн ГХЯ-ны тэргүүн Валид Муаллемтай уулзах юм. Тэд сирийн мөргөлдөөнийг ерөнхийд нь авч үзэж, гал зогсоох асуудлыг хэлэлцэнэ. «Бид сирийн асуудлыг тус улсын засгийн газар, улс төрийн намууд болон олон нийтийн төлөөлөгчидтэй хэлэлцэнэ» гэж Брахими баасан гаригт сэтгүүлчдэд мэдэгдэв. НҮБ ба Арабын орнуудын холбооны онц эрхт төлөөлөгч өөр ямар зүтгэлтнүүдтэй уулзах нь одоогоор тодорхой биш байна. Брахими Сирийн ерөнхийлөгч Башар Асадтай уулзах бодолтой байна гэж үүний өмнө мэдээлсэн билээ. Гэвч хэлэлцээ хэдийд хийхийг мэдээлээгүй. Урьд Брахими сирийн мөргөлдөөнд татагдан оролцож байгаа бүх талд хандан энэ онд 10-р сарын 26,27-нд тэмдэглэх лалын Ид аль-Адха баярын үеэр гал зогсоохыг уриалжээ.