Өнөөдөр Халимагийн төрийн тэргүүн Алексей Орлов БНУлсынхаа засгийн газрыг огцруулж, Юрий Алпатовыг Холбооны зөвлөлд БНХалимаг Улсын шинэ гишүүнээр томилохоо зарлав. Халимагийн нийгэм-эдийн засгийн хөгжилд буурьтай өөрчлөлт гаргахаар ийм шийдвэр гаргсан гэж Алексей Орлов тэмдэглэн хэллээ. «Халимагийн эдийн засгийн хөгжилд үндсэн өөрчлөлт гаргаж, бүс нутгийн эдийн засгийг чанарын шинэ түвшинд гаргах шийдвэрийг хэрэгжүүлэх цаг болсон» гэж БНУлсын удирдагч хэлжээ. Засгийн газрыг огцруулах тухай шийдвэр «бодит байдал ба олон нийтийн найдварт» нийцэж байна гэж тэрээр нэмж хэлэв. Ойрын үед шинэ засгийн газрын бүрэлдэхүүнийг Ардын Хурлын депутатууд хэлэлцэх юм. Халимагийн урьдын засгийн газар шинэ бүрэлдэхнийг баталтал үүргээ гүйцэтгэнэ. «Засгийн газрыг огцруулах тухай шийдвэр эдийн засгийн амьдрал төдийгүй захиргааны системд өөрчлөлт гаргах эхлэл болно» гэж Алексей Орлов онцлов.