Афганистанд энх тайван тогттол Азийн байдал энх амгалан болохгүй гэж өнөөдөр Түркийн ГХЯ-ны тэргүүн Ахмет Давутоглу Афганистантай холбоотой ажиллах олон улсын бүлгийн шинжээчдийн хуралдаан дээр мэдэгдэв. Тэр ч байтугай тус улсын байдлыг тогтонги болгож чадахгүй бол олон улсын байдал тайван аюулгүй болохгүй гэж тэрээр нэмж хэлэв. Сайдын хэлснээр Түрк Афганистаныг «Азийн зүрх» хэмээн нэрлэж, бүс нутгийн байдал түүний байдлаас шууд шалтгаалж байна гэж үзэж байна. 2014 он Афганистаны хувьд шийдвэрлэгч жил болно гэж Түркийн ГХ-ийн сайд хэллээ. Юуны түрүүнд Афганистаны аюулгүй байдлыг хангах хэрэгтэй. Үндэсний зэвсэгт хүчнийг зузаатгах, үндэсний эвлэрэлд хүрэх, эдийн засгийг сэргэн босгох замаар ийм үр дүнд хүрч болно гэж Давутоглу хэлэв. Афганистаны дотоодын эвлэрэл үгүй нөхцөлд тус орны байдлыг тогтворжуулах аргагүй. Юу гэвэл эдгээр хоёр хүчин зүйл харилцан холбоотой гэж тэрээр тэмдэглэжээ. Афганистан, Пакистан, Түркийн удирдагчид 12-р сард Стамбулд уулзах тухай Давутоглу мэдээллээ. Дэлхийн 50 орчим улс байгууллагын төлөөлөгчид Анкарад Афганистантай холбоотой ажиллах бүлгийн хуралдаанд оролцож байна.