Өнөөдөр Түркийн цэргийн албан хаагчид сирийн цэргийнхний байрлалыг буудсан тухай түркийн улсын телевизээр мэдээллээ. Урьд сирийн нутаг дэвсгэрээс харвасан хоёр сум түркийн нутагт тэсрэв. Тэгээд түркийн цэргийн албан хаагчид сирийн армийн зарим байрлалыг бууджээ. Энэ удаагийн будлианы талаар одоогоор дэлгэрэнгүй мэдээлээгүй байна. Адилхан будлиан 10-р сарын эхээр гарчээ. Тэр үед сирийн нутаг дэвсгэрээс буудсны уршгаар түркийн таван иргэн амь үрэгдсэн билээ. Үүний хариуд түркийн цэргийнхэн Сирид удаа дараа цохилт өгсэн юм.