2012 оны 11-р сарын 8-нд нээгдэх ХКН-ын 18-р их хурлаар намын удирдлагуудыг солиод зогсохгүй хөгжлийн дүнг гаргаж, ирээдүйн төлөвлөгөөг тогтоож, Хятад улсын гадаад бодлогын ерөнхий чиг хандлагыг тавьж өгөх юм. БНХАУ-ын даяарчлал дахь үүрэг, өөрчлөгдөн буй дэлхий дэх түүний байр суурийн талаар их хурал дээр шинэ зүйл ярих бол уу? Тус улсын эдийн засгийн нөөц бололцоо өссөнтэй холбогдуулан хятадын гадаад бодлогын шинэ шинж чанарын тухай ярьж болох уу?

Тухайн үедээ Дэн Сяо Пин, Хятад улс гадаад бодлогодоо баримтлах ёстой “уужуу тайван ажиглах”, “даруухан байх”, “тэргүүлэгч болохын төлөө өрсөлдөхгүй байх”, “сүүдэрт нь хүлээж байх”, “хөл дээрээ баттай зогсох” зэрэг 24 ханзаас бүрдсэн заалтыг өгч байсан юм. Шинэчлэл явагдсан бүх хугацаанд энэ нь тус улсын гадаад бодлогын үндэс суурь нь байлаа. Өнөөдөр БНХАУ-ын шинжээчдийн нийгэмлэгт Дэн Сяо Пиний өвийн тухай хурц мэтгэлцээн үүсээд байна. Дэнийн сургаалын зарим хэсгийг биелүүлсэн, зарим нь хуучирсан ба дэлхий дахин дахь Хятад улсын нөлөөний бодит байдалд нийцэхгүй байгаа гэж олон шинжээчид ярьж байна.

Хятадын олон цэргийн шинжээчид “дайтахыг мөрөөдөж” мөргөлдөөнөөс зайлсхийх, бултах курс нь “хуучирсан” тухай ярьцгаах боллоо. “Мөргөлдөөнөөс айхгүй байж” түүнээс бултах биш харин ч давших хатуу байр суурийг барих ёстой гэж нээлттэй санал болгох боллоо. Тэдний бодлоор БНХАУ “ямарч дайсанд хариу өгөхөд бэлэн” болсон байна. Иймэрхүү санаа нь дээгүүр ч, доогуур ч дэмжлэг олж байна. Дэлхий дахинтай хатуухан ярьж чадах төрийн тэргүүнүүд болон шийдвэртэй гадаад бодлогын тухай санаа бодол хятадын нийгэмд эрчимтэй боловсорч байна. Сенкаку арлын эргэн тойрны хятад, японы “арлын сөргөлдөөний” үеэр ямаршуухан давалгаа үүссэн нь яруу тод жишээ болсон.

Хамгийн дээд түшвингээс энэ эсэргүүцлийн ажиллагааг зөвшөөрсөн эсхийг хэлхэд хэцүү юм. Гэхдээ л тус улсын хэдэн арван хотод японы эсрэг хөдөлгөөн ямаршуухан цар хүрээтэй явагдсныг санацгаая. БНХАУ-д ажиллаж байгаа японы компаниуд болон японы ЭСЯ-ны эргэн тойронд болсон үйл ажиллагаа “мөсөн уулын” нэгээхэн хэсэг юм. Хэрвээ Япон улсаас санаа авч хийсвэрлэх юм бол “усан дор” хэзээч дуусашгүй “эсэргүүцлийн эрчим хүч” үлдсэн байгаа. Онолын талаас нь авч үзвэл америкийн эсрэг, энэтхэгийн эсрэг, вьетнамын эсрэг болон бусад чиглэлүүдэд эсэргүүцлийн хүч дэлбэрэн гудамж талбайнуудад гаргахад хэзээ ч бэлэн байгаа юм.

Хятадын даяарчлалыг хамарсан бодлого нь дэлхий дахинд болон орчин цагын эрин зууны үзүүлэлтэтүүдэд Хятадын статус хаана явааг тодруулахыг шаардаж байгаа юм. Өнөөг хүртэл Хятад улс албан ёсоор хөгжиж байгаа орон гэж тооцогдож байсан юм. Гэтэл өнөөдөр шинжээчдийн нийгэмлэгт “агуу улс”, “том гүрэн улс”, “бүс нутгийн том гүрэн” гэх мэт үг хэллэгүүд зонхилох болоод байна. “Хятад бол хөгжиж байгаа орон” гэсэн байр суурь ойрын 10 жил дээд удирдлагуудын дунд хадаглагдах бололтой. Хятад хэт их гүрэн гэж зарлах цаг хугацаа нь арай болоогүй байна.

Одоо зайгаа тавьж өгч байгаа Ху Зиньтаогийн “багынхан” болон төрийн эрхэнд гарч байгаа Си Зиньпинийн хүрээллийнхэн үүн дээр нэг саналтай байх шиг байна. Их хурлын материалуудад “нэр томьёоны хувьсгал” гарах нь юу л бол... “Энх тайван, хөгжил цэцэглэлт, хамтын ажиллагаа” гэсэн уламжлалт хэлбэр л зонхилох бол уу? Үүнээс гадна дараачийн 10-15 жил Хятадыг даяарчлалын гүрэн улсад хамааруулах хүчин зүйл гарах бол уу? Тэгэх бодит байдал ч байгаа юм.

Дэлхийн эдийн засаг дахь БНХАУ-ын хувийн жин өсөж байгаа юм. Хэрвээ 2002 онд Хятадын ДНБ 5-р байранд байсан бол 2012 онд 2-р байрт ороод байна. Бас гадаад худалдааныхаа хэмжээгээр 2-р байр эзлээд байна.БНХАУ даяарчлалын удирдлагын системийн нэг хэсэг болоод байна. Жишээ нь Хятад улс G-20, ОУВС, НҮБ, ДБ зэрэг даяарчлалын болон БРИКС, РИК, ШХАБ, АНДЭЗХАБ зэрэг бүс нутгийн төслүүдэд хэрхэн үйл ажиллагаа явуулж байгаагаас харагдаж байна.

“Даяарчлалын гүрэн улс”төслийг Хятад улс хэрэгжүүлэж байгаагаас үүдээд хууль ёсны нэг асуулт урган гарч байна. Энд зөвхөн эдийн засгийн хүчин чадал хангалттай юу? Ийм гүрэн улс болохын тулд цэрэг стратегийн нөөцөө АНУ, ОХУ-тай харьцуулахад зохих түвшинд хүргэж эдийн засгаа бэхжүүлэх шаардлагатай. ЗХ-нээ дахин зэвсэглэж байгаа төлөвлөгөө, хурд болон стратегийн бүрдэл хэсгүүдийн хөгжил зэргийг үнэлэж байгаа хятадын цэргийн дээд тушаалын дарга нарын сэтгэл санааны байдлаас хархад ганц эдийн засгийн хүчин чадал хангалттай бус гэж Хятад улсад үзэж байгаа нь харагдаж байна.