Алтай хязгаарт илэруулсэн эртний бууц анхны хүмүүс Сибирьт чухам хэдийд суурьшсныг лавлан тодруулах боломж эрдэмтдэд олгосон гэж өнөөдөр Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Археологи, угсаатны зүйн хүрээлэнгийн дэд захирал Михаил Шуньков сэтгүүлчдэд мэдээллээ. Энэ бууцын эртний давхраг бараг 1 сая жилийн тэртээх үед хамрагдаж байна гэж шинжээч хэллээ. Хүн Африкаас нүүх хойд замаар Сибирьт шилжсэн байх гэж эрдэмтэн тэмдэглэжээ. Энэ тивээс хүмүүс 2 сая жилийн тэртээ нүүж эхэлсэн юм. Нүүдлийн хойд зам Тев Азийн нуруу болон одоогийн Казахстан, Дундад азийн БНУлсуудыг дамжин Сибирийн өмнөд нутагт хүрч байсан гэж Шуньков хэллээ. Тэр үед Алтайн агаар одоогийнхоос илүү таатай байсныг палеонтологи, газар зүйн судлалын үр дүн харуулсан гэж эрдэмтэн тэмдэглэн хэлжээ.