Зэвсэг тээгч нисэгчгүй нисэх онгоцны тоог нэмэгдуулэх саналы нь сайшаахад Цагаан ордныг итгүүлэхийг ТТГ оролдож байна гэж өнөөдөр «Вашингтон пост» сонинд бичжээ. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама нааштай шийдвэр гарвал бас арван нисэгчгүй нисдэг аппаратыг ТТГ-т шилжүүлнэ. Одоо Тагнуулын тусгай газар ийм 30-35 аппаратыг хэрэглэж байна. Нисэгчгүй нисдэг аппаратын тоог ийнхүү олшруулвал Пакистан, Йемений нутаг дэвсгэрт ажиллагаа явуулах ТТГ-ын боломжийг өргөжүүлж, тэдгээрийг Хойд Африк, Ойрхи Дорнод руу явуулах боломж олгох юм. Мөн эрэлт шаардлага «Аль-Каида» бүс нутгийн улс төрийн байдал тогтворгүй болсноор завшиж, ажиллагаагаа өргөжүүлсэн явдал америкийн тагнуулын албадыг түгшүүлж байгааг тусган харуулав. ТТГ-ын эрэлт шаардлагын талаар гаргасан шийдвэр терроризмын эсрэг тэмцэлд АНУ-ын тактикад нөлөөлөхийг сонин тэмдэглэжээ.