Муслим Магомаевын нэрэмжит Олон улсын дуучдын 2-р тэмцээн 10-р сарын 20-нд Москвад эхлэнэ. Муслим Магомаев бол оросын дуурийн ба эстрадын нэрд гарсан дуучин юм. 600 гаруй дуу түүний урын санд байсан билээ. Түүний дуу хоолой сая сая сонсогчийг бишрүүлж байна. 2008 онд Муслим Магомаев нас нөгчсэн боловч үе үеийнхний шүтээн хэвээр байна. Тэмцээний ачаар шинэ үеийнхэн их дуучны уран бүтээлийг өөртдөө нээдэг.

Муслим Магомаевын нэрэмжит Олон улсын дуучдын 2-р тэмцээн хоёр үе шаттай. Анхны өдөр оролцогчид нь дуурийн ба эстрадын бүтээл дуулна. 2 дахь өдөр тэд Магомаевын урын санд багтсан бүтээлүүдээс дуулна. Тэмцээнд оролцох мэдүүлэг ирүүлсэн 230 дуучнаас 10 орны 17 иргэн шалгарсан байна.

Монголын дуучин Буяндалайн Жавхалантөгс тэдний дотор байна. Тэр залуу байсан ч эх оронд нь ба өөр улсуудад болсон хөгжмийн хэдэн тэмцээнд оролцсон байна. Жавхлантөгс Улаанбаатарт  соёл, урлагийн их сургууль төгсгөжээ. Одоо тэр Монголын цагдаагийн чуулгын гоцлон дуулагч юм. Зөвлөлтийн ба оросын хөгжмийн зохиолчдын зохиосон цөөнгүй дуу монголын дуучны урын санд байгаа. Муслим Магомаевын дуулсан дуунууд ч байна: (Яриа).

Тэмцээний анхны өдөр Жавхлантөгс Пётр Ильич Чайковскийн зохиосон «Евгений Онегин» дуурийн Онегийн арии (углэл дуу), Жорж Безейн «Кармен» дуурийн Теодорын ари, 2 дахь өдөр Муслим Магомаевын урын сангаас «Торжественная песня», «Элеги» дуулах юм. Тэмцээний өрсөлдөөн ширүүн байсан ч сонирхолтой болно гэж Жавхлантегс үзэж байна: (Яриа).

Дуучин болгон шагналт байр эзлэхийг хичээж байгаа нь дамжиггүй. Ялалт амжилт гаргах өөд хийсэн алхам ямагт болдог. Түүнээс гадна түрүүлэгсэд мөнгөн шагнал авна. Тэмцээн 25 000 долларын Гран при шагнал болон өөр гурван шагналт байртай юм.