Умард атлантын эвсэл кибернетикийн аюулгүй байдлын салбарт өргөн хэмжээний цэргийн хээрийн сургууль хийх гэж байна. Сургуулилтын дагуу түрэмгийлэгчийн дүрээр африкийн нэгэн орныг сонгож авсан байна. Үнэн хэрэг дээрээ эвслийн хүч Орос, Хятад, Иран улсуудын хакеруудын болзшгүй дайралтыг няцаах сургуулилтыг хийх гэж байгаа гэж НАТО-гийн төлөөлөгчид хувийн чанартай ярилцлага өгөхдөө хүлээн зөвшөөрч байна.

ОХУ-ын БХЯ саяхан үйлчилгээний системийн хамгаалалт болон сетийн хамгаалалтын хэрэгсэл, вирусын эсрэг системээс зайлсхийх арга барилыг боловсруулах тендер зарласан байна гэж үүнийг бичигч “Коммерсант” сонин тэмдэглэсэн байна. Улс орныхоо эрх ашгийн үүднээс өргөн хэмжээний шинжлэх ухаан техникийн зорилтыг шийдвэрлэхэд туслах нөөц бололцоо, дотоод учир шалтгаантай оросуудыг энэ тендерт оролцохыг урьж байна. Оросын төр засгийн энэ асуудлаарх зарчимч байр суурийг «Оросын дуу хоолой» радиод ярилцлага өгсөн олон шинжээчид баталсан ба тэдний дунд “Гротек” компанийн бизнесийн хөгжлийн захирал Александр Власов байсан юм.

«Кибер зэвсэг маш эрчимтэй хөгжиж байна. Энэ сэдэв одоо манай орны улсын байгууллагуудын анхаарлын төвд байна. Одоо жаахан удах л юм бол үхэлтэй ижил гэдгийг бүгдээрээ сайн ойлгож байгаа. Одоо секунд тутам үнэтэй байна. Амин чухал дэд бүтэцүүдийг хамгаалах маш тодорхой арга хэмжээнүүдийг даруйхан авахгүй бол цахилгаан ч үгүй, гар утас ч үгүй, бүх удирдах систем нь огт ажиллахгүй чулуун зэвсгийн эрин зуунд бид маргааш өглөө сэрж мэдэх юм» гэж Александр Власов хэллээ.

ОУ ерөнхийдөө үйл явдал ингэж эргэхэд бэлэн байгаа. Техникийн боловсролын уламжлалт чанар, үндэсний математикийн сургуулийн маргашгүй амжилт зэрэг нь ОУ-ыг бодит кибер “дайсан” болгож байна. Мэдээллийн аюулгүй байдлын бие даасан шинжээч Александр Писемский «Оросын дуу хоолой» радиод ярилцлага өгөхдөө

«НАТО-гийн зүгээс ОУ-ыг сулхан дайсан гэж тооцвол буруу болно гэж би бодож байна. ОУ ухаантай хүмүүсээрээ дандаа алдартай байсан юм. Орчин үеийн IT технолог болон өндөр технолог манайд маш сайн хөгжиж байгаа. Тэр тусмаа улсын секторт бүр ч илүү байгаа. Улсын болон арилжааны компаниудын хийж байгаа боловсруулалтууд нь ОУ-ын зүгээс НАТО-д учруулж болох эрсдэлийн түвшинг нэмэгдүүлж байгаа юм. Мэдээж хэрэг ОУ-д кибер дайралтыг зогсоож, хариу өгөх төлөвлөгөө байгаа. Ямар ч байлаа гэсэн кибер орон зай дахь манай орны батлан хамгаалах чадварыг дээшлүүлэх шаардлагатай байна» гэлээ.

Кибер дайн гэдэг бол бас сэтгэл санааны дайн, давшилт юм. Саяхан АНУ ийм нэг давшилтын бай боллоо. Асар их хэмжээний нууц материалыг Викиликс сайт дээр гаргасан явдлын тухай ярьж байна. Ойрхи Дорнодын орнуудад өргөтгөсөн байдлаар дараалан хувьсгал хийж иргэний цус урсгасан мөргөлдөөн үүсгэсэн арабын хавар гэгчийг хэд хэдэн шинжээчид орчин үеийн кибер дайны жишээ болгон тэмдэглэж байна. Александр Власов ярихдаа:

«Би энд кибер зэвсэг гэж яримааргүй байна. Маш сайн төлөвлөж өргөн хүрээг хамруулсан сэтгэл зүйн зохион байгуулалттай ажиллгаа гэж хэлсэн нь дээр байх. Үүнийг л “арабын хаврын” зохион байгуулагчид болон дэмжигчид маш чадварлаг хийсэн юм. Хэрвээ кибер зэвсгийг өргөн утгаар нь авч үзвэл ЗХУ-ын үеийн үзэл сурталын дайнтай холбоотой янз бүрийн мэдээлэлийн дайралтуудыг нэрлэж болно. Миний бодлоор бид тэндээс л НАТО-гийн гол дайснуудын жагсаалтад орсон байх. Кибер дайсан байна уу, жирийн дайсан байна уу, энэ нь тийм ч чухал биш болж байгаа юм» гэж тэмдэглэлээ.

Миний бодлоор энд л натогийнхний стратегийн алдаа нь байгаа юм. Америкчууд олон улсын яриа хэлэлцээний үндсэн түншүүдээсээ хамгийн сүүлд л бологоомжлох хэрэгтэй гэж эрүүл саруул ухаан хэлж өгч байгаа юм. Харин эвслийн болон дайсагнах логик нь бусдын бодлоос байнга дээгүүр тавигдаж байдаг юм. Америкчууд өөрийнх нь өмнө тавигдаад байгаа цэрэг, эдийн засгийн бодит аюулыг анзаарахгүй байж, чөтгөр, шуламстай сургуулийн дайн хийж эхлээд байна.