7-р сарын сүүлээс Пхеньянээс ирээд байгаа сонин мэдээнүүд сэтгүүлчдийг ч шинжээчдийг ч гайхуулав. Жанжин штабын дарга, үнэн чанартаа Умард Солонгосын цэргийнхний удирдагч Ли Ён Хог огцоруулснаас хойш Умард Солонгосын шинэ удирдагч Маршал Ким Чен Ын гэнэтийн үйл ажлаараа бас гайхуулсан байна.

Тэрээр гэргий Ли Соль-жутай хамт хаа сайгүй явах боллоо.Гэргий нөхөр хоёр генералуудын зөвлөлгөөнд хамт сууж, зугаалж, ажилчид ба профессоруудын гэрт очив. Дараа нь 6-р сарын 28-нд Ким Чен Ын хөдөө аж ахуйн удирдлагын системд томоохон өөрчлөлт гаргах захирамж өгсөн тухай мэдээлжээ. 6-р сарын 28-ны арга хэмжээнүүдийн дагуу ургацын 30 хувийг тариачдад үлдээнэ. Аж үйлдвэрийн салбарт шинэтгэлийг бэлтгэж, 10-р сараас солонгосын үйлвэрүүд ашгийнхаа нэлээд их хэсгийг өөртөө үлдээнэ гэх мэт цуу яриа нэг зэрэг тархав. Зах зээлийн бодит ханш албан ёсны банкныхаас эрс ялгаатай валютын ханшийн системийг 9-р буюу 10-р сард зогсоож хүчингүй болгоно гэж ярьцгаав.

Эд бүхэн 70-д оны шувтаргаар Хятадын байдал ямар байсныг сануулсан хийгээд хятадын туршлагыг залгамжлахаас олон жил эрс татгалзаж ирсэн Ким Чен Ирийн чиг бодлогоос огт өөр байна. Сүүлийн саруудад ирээд байгаа мэдээнүүдээс харахад Умард Солонгосын залуу удирдагч хятад маягийн буурьтай шинэтгэл явуулахаар шийдвэрлэсэн мэт санагдлаа.

Ийнхүү үнэлэхэд эртдэнэ гэж сүүлийн хэдэн долоо хоногт өөдрөг үзэлтнүүд үзэх болсон. Гэнэт умард солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Ли Соль-жуг дурдахаа болив. 2012 оны 9-р сарын 26-нд «Нодон синмун» түүнийг сүүлчийн удаа дурджээ. Залуу гэрлэгсэд муудалцсан байж болно. Гэвч жирэмсэн тэргүүн хатагтай нийт олны өмнө гарахаас татгалзсан хэмээн үзэх нь зөв байх.

Шинэтгэлийн тухай саяхны үг яриа ч намжив. 10-р сар шувтарч байна. Гэвч умард солонгосын аж үйлдвэрт зарчмын хувьд шинэ өөрчлөлт гараагүй. Валютын шинэтгэл ч явагдаагүй. Энэ онд хүнсний бүтээгдэхүүний байдал хүндрэсэн учир хөдөө аж ахуйн шинэтгэлийг хойшлуулна гэж тариачдад тайлбарлажээ. БНАСАУ хөдөө аж ахуйг шинэчлэхээс татгазсан нөхцөлд байдал цаашдаа хүнд хэвээр байх нь мэдээжийн хэрэг.

Юу болсон бэ? Энэ асуудалд хариулах аргагүй. Улс төрийн чиг бодлого бага зэрэг хэлбэлзэж байна, Хэдэн долоо хоног буюу хэдэн сарын дараа Умард Солонгосоос өөрчлөлтийн тухай мэдээлэл ирнэ гэж таамаглаж болно. Нөгөө талаас Пхеньян ямар нэг шалтгаанаас болж шинэтгэлийг хойшлуулсан байж магадгүй.

Ким Чен Ыны тэргүүн зөвлөх гэгдсэн Чан Сон Тхэкийн энэ оны 8-р сард Хятадад хийсэн айлчлалын үр дүн ч нөлөөсэн бололтой. Хятадын удирдлагаас Умард Солонгост санхүүгийн их хэмжээний тусламж үзүүлнэ гэж Пхеньян найдаж байсан. Найдлага нь бүтээгүй байх. Чан Сон Тхэк БНАСАУ-д гар хоосон буцаж иржээ. Хятадын хөрөнгөгүйгээр шинэтгэл явуулахад маш хэцүү.

Шинэтгэлийг эсэргүүцэгчид ч Ким Чен Ынд нөлөө үзүүлсэн байж болзошгүй. Өөрчлөлт гаргахаас зайлсхийсэн түүний эцгийн байр суурь өөрийн зүй тогтолтой байсан. Шинэтгэл хүн амд тавих хяналтыг сулруулах,хөршүүд юуны түрүүнд Өмнөд Солонгос цэцэглэн хөгжиж байна гэсэн мэдээлэл Умард Солонгос дотор тархах уршигтай болно гэж тэрээр үзсэн билээ. Ийм нөхцөлд дотоод улс төрийн байдлыг хяналтдаа авахад хэцүү. Иймээс юуг ч өөрчлөхгүй нь хамгийн аюулгүй бодлого гэж Пхеньянийн дээд давхраг үзэж байна. Ким Чен Ын зөвлөгчдийнхээ тусламжаар үүнийг бас ухамсарлсан бололтой.

Дээрх бүх таамаглал буруу байгаа нь илрэн батлагдаж магадгүй. Ким Чен Ын гадаад улс төрийн байдал өөчлөгдөхийг хүлээж байна хэмээн үзэж болно. Өмнөд Солонгос, АНУ-д сонгууль явагдснаас хойш эдгээр хоёр улсын Умард Солонгост хандах хандлага сайн тийш өөрчлөгдөж мэднэ. Ямар байсан ч БНАСАУ-ын шинэтгэлийн талаар яаралтай дүгнэлт хийхгүй байвал зохино. Хавар болтол хүлээж болно. БНАСАУ-ын хөдөө аж ахуйн салбарт өөрчлөлт гарах эсэх нь чухам тэр үед тодрох юм.