БНХАУ-аас нийлүүлэх төмөрлөгийн хэмжээ эрс өсөн нэмэгдэх вий гэж дэлхийн тэргүүлэх ган үйлдвэрлэгчид болгоомжилж байна. Юу гэвэл азийн томоохон эдийн засгийн өсөлт саатсан учир хятадын компаниуд илүүдэл бүтээгдэхүүнээ гадаадын зах зээлд гаргаж байна гэж Financial Times сонинд бичжээ. БНХАУ-ын Гаалийн удирдах газрын тоо баримтуудаас харахад 9-р сард Хятадаас гаргах гангийн хэмжээ 22 хувиар өсөн нэмэгдэж, сүүлийн хоёр жилд хамгийн их хэмжээ 5,1 сая тоннд хүрчээ. БНХАУ-ын гангийн экспорт цаашид нэмэгдэх нь азийн ба оросын төмөрлөг үйлдвэрлдэгчдийн байдалд нөлөөлөх бололтой. Энэ нь дэлхийд эрэлт суларсан нөхцөлд гадаадын зах зээлийн төлөө өрсөлдөөнийг ширүүсгэнэ. Түүнээс гадна дэлхийн зах зээлд гангийн үнэ болон түүхий эдийн өртөг нөлөөлж мэднэ гэж сонинд тэмдэглэн бичжээ.