Дэлхий даяар ашиглаж байгаа смартфоны хэмжээ 2012 оны 3-р улиралд анх удаа 1 тэрбумаас давсан байна. Стратеги Аналитикс компанийн судалгаанаас иш татан Блумберг агентлаг ингэж мэдээлсэн байна. Сүүлийн жилд гэхэд идэвхитэй аппаратын тоо 47%-иар өсөж 706 саяас 1тэрбум 38 сая болсон байна гэж мэргэжилтнүүд тооцсон байна. 2015 он гэхэд 2 тэрбумд хүрнэ гэж шинжээчид үзэж байна. Хятад, Энэтхэг улсууд болон Африк тивийн орнуудын хөгжиж байгаа зах зээлийн тусламжтайгаар ийм амжилтанд хүрнэ гэж тэд тэмдэглэсэн байна.