Үлэг гүрвэлийн араг ясны үлдэгдлийг АНУ-д хууль бусаар оруулсан гэж буруутгагдаж байгаа америк эр Эрик Прокопиг АНУ-д баривчиллаа гэж америкийн ХМХ-үүд мэдээлж байна. Далан сая жилийн настай үлэг гүрвэлийн араг ясыг Прокопи зарах гэж оролдсон юм. Энэ сэжигтэн нөхөрт маш өргөн хүрээтэй бизнес байгаа ба өнөөдөр цагдаагынхны илэрүүлээд байгаа зүйл бол “мөсөн уулын зөвхөн орой нь” гэж хууль сахиулагчид үзэж байна. Нью-Йорк хотноо 2012 оны 5-р сард болсон дуудлага худалдаан дээр Монгол улсын нутаг дэвсгэр дээрээс олдсон тарбозаврын араг ясыг худалдснаас хойш цагдаагынхан мөрдөн байцаалт явуулж эхэлсэн юм. Монгол улсын төр засаг дуудлага худалдаа болохоос өмнө саад хийхийг оролдож энэ үлэг гүрвэлийн араг ясыг тус улсад буцааж өгөх ёстой гэж мэдэгдсэн юм. Энэ хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд АНУ-ын төр засаг үлэг гүрвэлийн араг ясыг хурааж авсан юм. Одоо энэ америк эрд 5-20 жил хүртэл шоронд хорих ял оногдуулж мэднэ.