2015 оноос эхлэн кафе, рестораныг оролцуулаад олон нийтийн бүх газруудад тамхи татахыг хориглох хуулийн төслийг ОХУ-ын засгийн газар сайшаалаа. Тамхи татахыг хязгаарлах арга хэмжээг үе шаттайгаар явуулна гэж тамхины эсрэг хуулийн төсөлд заасан байна. Хуулийн төслийг баталсны дараа зарим арга хэмжээнүүдийг үе шаттайгаар явуулна. Бусад нь 2014 оны 6-р сарын 1-нээс болон 2016 оны 1-р сарын 1-нээс тус тус хэрэгжиж эхлэнэ.