Монгол ардын намаас парламентад сонгогдсон 2 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж Улаанбаатар хотод жагсаал хийлээ гэж орон нутгийн ХМХ-үүд мэдээллэж байна. Энэ эсэргүүцлийн жагсаалд зөвхөн нийслэлийн оршин суугчид оролцоод зогсоогүй эрхээ хасуулсан хоёр гишүүний сонгогдсон Өвөрхангай аймгийн төлөөлөгчид оролцсон байна. “Манай намын гишүүдээс 6600 санал дутуу авсан хүмүүсийг одоо сонгуульд ялсан болгож тангараг өргүүлэх гэж байна гэж” УИХ-ын гишүүн У. Энхтүвшин мэдэгдсэн байна.

МАН-ын намаас УИХ-д нэр дэвшсэн С.Чинзориг, Н. Төмөрхүү нар нь сонгуулийн өмнөх кампанит ажлын үеэр ард иргэдэд мөнгө тарааж санал худалдаж авсан, сурталчилгааны ажилдаа насанд хүрээгүй хүүхдүүдийг ашигласан гэж шүүх тогтоосон юм. Эрх нь хасагдсан гишүүдийн оронд АН-ын төлөөлөгчид орох гэж байна. “Ардчилсан нам ямар нэгэн улс төрийн байр суурь илэрхийлэхгүй. Хэрвээ СЕХ шийдвэр гаргасан л бол УИХ тогтсон журмын дагуу түүнийг хэлэлцэх болно. АН СЕХ-нд ямарч даралт шахалт үзүүлээгүй гэж” УИХ дахь АН-ын бүлгийн ахлагч Эрдэнэбат мэдэгдсэн байна.

Хуралдааны танхимд МАН-ын гишүүд эсэргүүцэл илэрхийлсний улмаас УИХ-ын чуулган тасалдсан байна гэж мэдээлж байна. Бий болсон нөхцөл байдал Монгол улсын улс төрийн амьдралын хувьд нилээд хачихалтай зүйл юм. Засгийн газрыг тэргүүлж байсан нэртэй улс төрийн зүтгэлтнүүд урьд нь хэзээч ийм маягаар эсэргүүцлээ илэхийлж байгаагүй юм гэж шинжээчид үзэж байна.