Японы синтоитчуудын Ясукуни сүмд японы засгийн газрын хоёр сайд, парламентын хэд хэдэн гишүүн очсон явдлыг Хятад улсад эрс шүүмжилж байна. БНХАУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Хун Лэй өчигдөр ингэж мэдэгдсэн байна. Япон улсын Шуудангийн системийг өөрчлөх яамны сайд Микио Симодзи, Газар болон тээврийн яамны сайд Юитиро Хата болон парламентын хэд хэдэн гишүүн синтоитчуудын Ясукуни сүмд саяхан зочилсон юм. Япон улсын өдөөн хатгаж явуулсан дайнд амь үрэгдсэн японы цэрэг, цэргийн дарга нарын нэрсийг бичсэн дурсгалын самбар Ясукуни сүмд байдаг юм. Бээжин болон Сөүлд энэ үйл явдлыг ихээхэн эмзэглэн хүлээж авдаг, учир нь тус улсуудын үндэсний эрх ашгийг доромжилж, Япон улсын үйлдсэн цэргийн гэмт хэргийг цагаатгахыг оролдож байна гэж үздэг юм. Энэ удаагийн үйл явдлыг ч Өмнөд Солонгос улсын ГХЯ эгдүүцэн хүлээн авлаа. Тус яамны төлөөлөгч мэдэгдэхдээ “хэрвээ Япон улс өөрийн хөршүүдийнхээ жинхэнэ түнш нь байя гэж бодож байгаа бол японы удирдлагууд түүхэн баримтыг хүлцэнгүй хүлээн авах эр зориг гаргах хэрэгтэй гэж” хэлсэн байна. Газар нутгийн маргаантай асуудлаас болж Өмнөд Солонгос, Хятад улсуудтай Япон улсын харилцаа сүүлийн үед маш хурцдаад байгаа юм.