2013-2014 онуудад Өмнөд Солонгос улсыг НҮБ-ын АЗ-ийн гишүүн болгосноор БНАСАУ-ын талаас үзүүлэх шинэ шинэ өдөөн хатгалгыг сэрэмжлэн зайлуулахад туслана. Өмнөд Солонгос улсын Гадаад харилцаа, гадаад худалдааны сайд Ким Сон Хван Сөүлд баасан гаригт хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр ингэж мэдэгдсэн байна. НҮБ-ын АЗ-ийн гишүүн болгосноор даяарчлалыг хамарсан асуудлыг шийдвэрлэх үеэр энх тайвныг хангах болон цэцэглэн хөгжихэд Сөүлийн гүйцэтгэх үүргийг дээшлүүлнэ гэж тэрээр онцлон тэмдэглэсэн байна. Өмнөд Солонгос улс нь Австрал, Аргентин, Люксембург, Руанда зэрэг улсуудтай хамт НҮБ-ын АЗ-ийн түр гишүүнээр хоёр жилийн хугацаагаар сонгогдсон юм. Түр гишүүний бүрэн эрхийн хугацаа нь ирэх жилийн 1-р сарын 1-нээс эхлэх юм.