Сөрөг Монголын ардын нам \МАН\ Улсын их хурлын чуулганы бүгд хуралдааныг тасалдууллаа. Парламентын зарим нэг гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай асуудал хэлэлцэхийн эсрэг байгаагаа МАН-аас УИХ-д сонгогдсон гишүүд ийнхүү илэрхийлсэн байна. Сонгуулийн хууль зөрчсөн учир МАН-аас УИХ-д сонгогдсон хоёр гишүүний түр үнэмлэхийг хурааж авах тухай шийдвэрийг СЕХ саяхан гаргасан юм. Тэдний оронд Монголын Ардчилсан намын хоёр гишүүнийг сонгох шийдвэрийг СЕХ гаргасан нь эсэргүүлцээ илэрхийлэх шалтаг болсон байна. Парламентын чуулганы хуралдааны танхимд МАН-ын төлөөлөгчид плакат дэлгэн тавьсан байна. СЕХ-ны шийдвэрийг урьд нь тавигдаад байсан ардчилалын байр сууринаас ухарсан хэрэг гэж Батболд гишүүн үнэлсэн байна. МАН-аас сонгогдсон УИХ-ын гишүүд чуулганы хуралдаанд оролцохгүй гэдгээ илэрхийлж, ажлын байран дээрээ уриа, плакатаа тавиад танхимаас гарч явжээ. УИХ-ын 6-р сарын сонгуулиар эрх барьж байсан МАН, сөрөг АН-даа ялагдснаас хойш Монгол улсын улс төрийн байдал тогтворгүй байгаа юм. Ардчилагчид Монгол улсын ИХ болон засгийн газрын бүх гол суудлыг эзлэж авсан юм.