Муслим Магомаевын нэрэмжит Олон улсын дуучдын 2-р тэмцээн 10-р сарын 20, 21-нд Москвад болно. Түүнийг оросын нэрд гарсан дуучны мэндэлсний 70 жилийн ойд зориулжээ.

600 гаруй дуу Магомаевын урын санд орж байсан юм. Олонд түгсэн «Свадьба», «Королева красоты», «Лучший город земли», « Чёртово колесо» зэрэг дууг Монголд андахгүй. Муслим Магомаев киноны дурд тоглож, 20 гаруй дуу болон театрын жүжгийн хөгжим зохиожээ. 2008 онд тэрээр зүрхний багтраагаар өвчилж нас нөгчив. Гэвч дуучин нэр алдартай хэвээр байна.Муслим Магомаев үе үеийнхний шүтээн байсаар байна.

Муслим Магомаевын нэрэмжит Олон улсын дуучдын 11 тэмцээнд оролцох 200 гаруй мэдүүлгээс шүүгчид Орос, Монгол, АНУ, Германи, БНАСАУ, Азербайжан, Узбекистан, Беларус, Украйн, Гүрж зэрэг 10 улсын дуучдыг шилэн авчээ. Анхны өдөр дуучид дуурь, эстрадын бүтээл, 2 дахь өдөр ЗХУ-ын ардын жүжигчин Муслим Магомаевын урын сангийн дуунуудаас дуулна.

26 настай Б.Жавхалантөгс Монгол улсыг тэмцээнд төлөөлөх юм. Тэр эх нутагтаа нэр алдартай болсон. Жахлантөгс Улсын соёлын их сургууль дүүргээд залуу дуучдын үндэсний янз бүрийн тэмцээнд оролцож, 2010 онд Улаанбаатарт «Universe best songs» тэмцээний шагналтан болжээ. Хожим «Байгал» залуу дуучдын олон улсын тэмцээнд оролцсон байна.

Одоо Жавхалантөгс Муслим Магомаевын нэрэмжит Олон улсын дуучдын 11 тэмцээнд оролцож, уран чадвараа үзүүлнэ. Тэр Пётр Ильич Чайковскийн зохиосон «Евгений Онегин» дуурийн Онегиний ари (үглэл дуу), Жорж Безейн «Кармен» дуурийн Теодорын ари дуулна. Түүнээс гадна Муслим Магомаевын урын сангаас хоёр эстрадын дуу дуулах юм.

Сонгодог ба эстрадын урлагийн нэрд гарсан зүтгэлтнүүд тэмцээнд оролцогчдын уран чадварыг үнэлэх юм. Муслим Магомаевын бэлбэсэн гэргий дуурийн дуучин Тамара Синявская шүүх комиссийг тэргүүлж байна. Тэмцээнийг зохион байгуулагчид Гран при болон шагналт гурван байр тогтоов. 1-р байр эзлэсэн дуучин алтан медаль хщртэж, шагналтан болж, 20000 долларын шагнал авах юм.