Орос улс зэвсэг, байлдааны техник нийлүүлэх хэлэлцээр дан хууль ёсны засаглалтай байгуулж, тусгаар улсуудын батлан хамгаалах чадварыг хангахад туслаж байна гэж Оросын ерөнхийлөгч Владимир Путин цэрэг техникийн салбарт гадаад орнуудтай хамтран ажиллах комиссын хуралдаан дээр мэдэгдэв.

Оросын удирдагч 2012 оны ОХУ ба түнш орнуудын хоорондын цэрэг-техникийн хамтын ажиллагааг урьдчилан дүгнэв. Хууль ёсоор хамтран ажиллаж байна гэж тэрээр онцлов. Хууль ёсны биш хэмээн зарим улсын үзсэн дэглэмүүдийг дэмжиж байна гэж сүүлийн үед Москваг зэмлэв. Цэрэг-техникийн хамтын ажиллагааны талаархи үзэл санаагаа хэн ч Орос улсад тулгах ёсгүй гэж Владимир Путин тэмдэглэн хэллээ. НҮБ-ын АЗ-ийн хориг л зэвсэг, байлдааны техникийн нийлүүлэлтийг хязгаарлах ганц үндэс юм гэж Владитмир Путин хэлээд

«Өөр бүх тохиолдолд хэнд юу худалдахыг хэн ч ямар ч нэрийдлээр Орос ба бусад ямар ч улсад заварлан тулгах ёсгүй. НҮБ-ын АЗ-өөс гадуур дангаар буюу хамтран тогтоосон хязгаар, хорио олон улсын эрх зүйн хэм хэмжээ биш. Тэр тусмаа энэ нь улс төрийн шалтгаанаар тогтоосон хязгаарлалт хорионд хамаатай» гэв.

Орос улс хэлэлцээр байгуулахдаа дэлхийн ямар нэг бүс нутгийн тодорхой байдлыг тал бүрээр үнэлдэг гэж төрийн тэргүүн мэдэгдэв. Цэргийн техник нийлүүлэгчид ажил үйлд ийнхүү нарийн тэр болгон хандахгүй байна гэж Владимир Путин нэмж хэллээ.

2012 оны 10-р сар гэхэд Орос улсаас төлөвлөсэн 13 тэрбумээс 10 тэрбум гаруй долларын өртөг бүхий зэвсэг, байлдааны техник гадаадын захиалагчдад нийлүүлжээ. Энэ оны экспорт өнгөрсэн оны үзүүлэлтээс давж мэднэ. Орос улс бол дэлхийн зэвсгийн зах зээлийн гол этгээдийн нэг гэж ерөнхийлөгч тэмдэглэн хэллээ.Манай орон экспортын хэр хэмжээгээр дэлхийд 2-р байр эзлэж, шудрага, хариуцлагатай түншийн нэр хүндээ эрхмлэн үзэж байна гэж тэрээр хэлэв. Москва уян хатан бодлдого явуулж, шинэ хандлагыг үндсэлэн БРИКС бүлгийн гишүүн орнууд ба Вьетнамтэй цэрэг-техникийн хамтын ажиллгааг хөгжүүлнэ гэж Владимир Путин тэмдэглэв.

Энэтхэг, Хятад улсууд Оросын уламжлалт түншүүд юм. ӨАБНУ,Бразили улсууд ч цэрэг техникийн хамтын ажиллагааг өргөжүүлэх хэтийн төлөвтэй. Үйлдвэрлэлийн хоршооллох, хамтран судалгаа хийх, үйлчилгээний системийг байгуулах, гуравдахь улсын зах зээлд хамтран гарах тухай өгүүлж байна. Үүний хам т Орос улс гадаадаас худалдан авч байгаа батлан хамгаалалт - аж үйлдвэрийн цогцолборын тусгай тоноглол үйлдвэрлэх технологийг нутагтаа эзэмших ёстой гэж ерөнхийлөгч үзэж байна.

Харилцан ашигтай соёл иргэншилт түншлэлийг гүнзгийрүүлэх нь Оросын гадаад улс төрийн ашиг сонирхолыг хангах нэн чухал хэрэгсэл болон дэлхийд улгарсан аюул сорилтыг няцаахад чиглэгдсэн хүчин чармайлтын салшгүй нэг хэсэг гэж Владимир Путин дүгнэн хэллээ.