Британийн эрдэмтэд дэлхийн хамтын нийгэмлэгийг сэртхийлгэлээ. Даяарчлалыг хамарсан аюултай вирусын халдвар гарч магадгүй гэж тэд анхааруулж байна. А хэлбэрийн нянгаас үүссэн уушгины хатгалгаатай төсөөтэй шинэ нянг британийн эмч нар илэрүүлсэн байна. А хэлбэрийн нянгаас үүссэн уушигны хатгалгаанаас болж 2003 онд хэдэн зуун хүн амь насаа алдсан юм. Эрүүл мэндийн хамгаалалтын агентлаг лондонгийн лабораторт энэ шинэ нянг илэрүүлсэн байна.

Лондоны Их сургуулийн дэргэдэх Хатан хаан Мариин эмнэлэгийн профессор, британийн тэргүүлэх нян судлаач Жон Оксфорд олныг хамарсан халдвар ойрын таван жилийн туршид эхлэнэ гэж үзэж байна. Түүний үзэж байгаагаар хоёр дахь “испанка” 2018 онд эхлэх юм байна. Орчин үеийнхний “испанка” гэж нэрлэсэн тахалын эхний халдвар өнгөрсөн зууны хоёр дахь арван жилийн төгсгөлөөр гарсан гэдгийг сануулья. Профессор Жон Оксфорд «Оросын дуу хоолой» радиод ярилцлага өгөхдөө нарийн хугацааг заасан байна.

«Би 2018 он гэж зүгээр ч нэг хэлээгүй юм. “Испанка” тахал 1918 онд тархаж эхэлснээс хойш яг зуун жил болох юм. Миний бодлоор нян тээгч нь бас л шувуу байх бол уу.1958, 1968, 2009 онуудад ийм нянгуудын халдварыг бид ажигласан шүү дээ. Эдгээрийн алин ч 1918 оных шиг аюултай байгаагүй юм. Энэ зуунд 2009 оныг хүртэл тийм аюултай халдвар байгаагүй юм. Ийм учраас л дараачийнх нь 2018 онд болно гэж би үзэж байгаа юм. Үүнд бид бүхэн, дэлхий даяараа бэлэн байх ёстой» гэж Жон Оксфорд хэллээ.

Нөхцөл байдлыг тэгтэл нь аймшигтай болгож үзүүлэх хэрэггүй гэж олон шинжээчид үзэж байна. Шинэ нянгуудыг бишгүй дээ л олж байдаг, энэ нь тэгтлээ сандраад байх зүйл биш гэж тэд үзэж байна. Тахал судлалын Эрдэм шинжилгээний төвийн халдвар судлалын байгалын голомтын лабораторын эрхлэгч Александр Платонов хэлэхдээ

«Энэ нь цоо шинэ вирус юм. Байдлаас ажихад халдвар сарьсан бавгайхайнаас гарсан бололтой. Халдвар авсан хүнтэй хавьтсан 50 хүнд шинжилгээ хийхэд тэд эрүүл байгаа нь тодорхой болсон байна. Энэ түүх цаашид үргэлжлэх болно. Энэ бол байдаг л үзэгдэл шүү дээ. Бид жил бүр л шинэ нянгуудыг илэрүүлж байдаг. Харин энэ нян амьтнаас хүнд халддаг нь тодорхой болоод байгаа юм. Хүнээс хүнд халддаг нянгуудын ихэнх хэсгийг бид 10, 20 жилийн өмнө мэддэг л байсан.

Онгон зэрлэг газар, жишээ нь, халуун орны нөхцөлд халдвар авсан тохиолдлыг одоо л нээж байна. Харин лондоны эрхэм хүндэт профессор шинэ аюултай тахалын тухай мэдээлж, “бид бүгдээрээ үхнэ” гэж ярьж байна. Бид бүгдээрээ үхнэ гэж би бодохгүй байна. Хүн төрлөхтний оршин тогтносон мянган жилийн турш маш олон халварт тахал гарч байсан. Тэгэхдээ л хүн төрлөхтөн анхан шатны эмнэлэгийн тусламж үгүй байхад л түүнийг ялан дийлж байсан. Харин одоо бол эмнэлэгийн тусламж байгаа шүү дээ» гэлээ.

Энэ шинжээчийн үг найдвар төрүүлж л байна. Гэхдээ л бас бүрэн бус юм. Цаг цагийн аяст дэлхий дахин үхлийн тахалд өртсөөр л байгаа, хэрвээ тохиолдвол бид хаашаа ч зайлж чадахгүй, түгшүүр байсаар л байна.