Хятад Умард Солонгостой залгаа хилийг бэхжүүлж, төмөр утсаар хашлаж, цахилгаан гүйдэл хэрэглэнэ гэж саяхан японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллээ. Эдгээр арга хэмжээ солонгосын талаас урвагчдыг цөөрүүлэх зорилготой.

Хятад-солонгосын хил орчимд очдог хүмүүс энэ мэдээг сонсоод инээмсэглэж байна. Хятадын талаас хил сулхан хамгаалж байна. Урьдын зөвлөлтийн буюу европын хүйтэн дайны үеийн хэмжүүрээр хил ердөө хамгаалахгүй байна гэж хэлж болно.

Хятад-умард солонгосын хилүүд нарийн гүнзгий биш голыг дамжин гардаг. Иймээс хүмүүс зарим хэсгий нь олмоор гатлаж байна. Түүнээс гадна өвөл голын ус мөстөж, гатлах замыг хөнгөвчилж байна. Хоёр улсын хилийг зөрчигчид идэвхтэй давж байна.90-д оны сүүлээр БНАСАУ-д өлсгөлөн газар авсан үед нэлээд олон солонгос хүн хил давсан билээ. Одоо умард солонгосын дүрвэгчдийн тоо 20 мянгад хүрчээ.

Хэдэн жилийн өмнө хятадууд хилээ төмөр утсаар хашлаж, ажиглах төхөөрөмж томоохон суурингуудын дэргэд байрлуулсан билээ. Энэ хаалт солонгосын урвагчдыг Хятадад оруулахгүй биш хууль бус загас барьж байгаа этгээдүүдийг саатуулах зорилттой гэж орон нутгийн оршин суугчид үзэж байна. Тус хувилбар хятадын эрх баригчид хайр найргүй байгааг нотлохыг оролдсон гадаадын сэтгүүлчдэд таалагдахгүй байх.Гэвч оршин суугчид үнэн ярьсан гэж манай радиогийн тайлбарыг зохиогч үзэж байна.

Одоо хятад-умард солонгосын хилийг умард солонгосын талаас л хатуу хамгаалж байна. Харин хятадын хил дээр хилчид бараг харагдахгүй байна. Сүүлийн жилүүдэд умард солонгосын эрэг дээр хаалт босгож, ажиглах багаж байрлуулж, хилчдийн тоог нэмэгдүүлжээ. Хятад, БНАСАУ-ын хил давах нь урьдынхааас илүү аюултай хэрэг болсон. Харин хахууль өгөөд амархан давж болно. Гэвч сүүлийн 2-3 жилд хахуулийн хэмжээ хэдэн арван доллараас хэдэн зуу хүртэл нэмэгдэв.

Умард Солонгосоос авсан арга хэмжээ үр дүнд хурэв. Тухайлбал тойруу замаар Өмнөд Солонгост хүрэхийг оролдсон умард солонгосын дүрвэгчдийн тоо багассан байна. Энэ онд тэдний тоо хэмжээ өнгөрсэн оныхтой харьцуулахад хоёр дахин багассан юм.

Хятадад нууцаар шилжиж байгаа умард солонгосын дийлэнх олонхи оршин суугч улс төрийн цагаач, дүрвэгч биш бараа таваараа нууцаар хил давуулж буй жижиг худалдаачид юм. Умард Солонгосын ялимгүй цалинг бодоход Хятадад хөдөлмөрийн хөлс нэлээд өндөр байгаа нь тэдний сонирхолыг татаж байна. Хил зөрчигчдийн олонхи нь улс төрийн шалтгааныг заахгүй байна.

Гэвч тэд Хятадад очоод эгэл жирийн солонгос хүний мэдэх ёсгүй олон зүйл үзэн мэдэж байна гэж эрх баригчид дүгнэв.Тэд гэртээ буцаад үзсэн харснаа  төрөл төрөгсөд, анд нөхөддөө өгүүлдэг. Ийм соёл гэгээрлийн ажил БНАСАУ-ын эрх баригчдад таалагдахгүй байгаа нь мэдээжийн хэрэг.

Хоёр орны хилийг илүү хатуу хамгаалах онцгой шалтгаан хятадын талд алга. Мэдээжээр Хятад улс БНАСАУ-ын улс төрийн тогтонги байдлыг дэмжихийг сонирхож байна. Умард Солонгосын хэдэн арван мянган цагаач Хятадад түвэг бэрхшээл болохгүй. Хэт идэвхтэй цагаачдыг БНАСАУ-д буцааж байна. Гэвч хятадын эрх баригчид олонхи тохиолдолд цагаачдыг үл тоомсорлон хилээ цахилгаан гүйдэл бүхий төмөр утсаар хашлах нь хөрөнгө үрэн таран болгох хэрэг хэмээн үзэж байна.