Хар зах зээлээс цөмийн материал авахыг оролдож байгаа террорын бүлгүүд улам нарийн зальт ажиллагаа явуулж байна гэж МАГАТЭ-гийн ерөнхий захирал Юкия Амано мэдэгдэв. Түүний хэлснээр энэ нь бодит аюул юм. Цөмийн материал авахыг оролдож байгаа террористуудын ажиллагааг таслан зогсоох хэрэгтэй гэж тэрээр онцлов. МАГАТЭ-гийн тоо баримтуудаас харахад 1995 оноос цөмийн зэвсэг хууль бус замаар авсан 2200 гаруй тохиолдол гарчээ. Олонхи тохиолдол тийм их аюултай биш. Гэвч зарим нь сэтгэл түгшүүлсэн гэж Амано тэмдэглэн хэлэв. Хар зах зээлээс авах цөмийн материал «бохир бөмбөг» гэгчийг үйлдвэрлэх боломж олгоно гэж мэргэжилтнүүд үзэж байна. Ийм бөмбөг том хотын дэд бүтцийг эвдэж, агаарыг бохирдуулж мэднэ.