Халимагийн улсын их сургууль Азербайжан, Монголын их сургуулиудтай хамтран ажиллах тухай гэрээнуудэд гарын үсэг зурсан гэж Халимагийн УИС-ийн захирал Бадма Салаев мэдээлэв. «Эдгээр гэрээний хүрээнд Халимагийн УИС-ийн профессорууд ажиллах орос хэл сурч судлах төвүүдийг Баку, Улаанбаатарт их сургуулиудын дэргэд удахгүй нээнэ» гэж тэрээр хэллээ. Гарын үсэг зурсан баримт бичгүүдэд заасан ёсоор багш оюутан солилцож, бага хурлыг хамтран зарлан хуралдуулж, эрдэм шинжилгээний төслүүдийг хэрэгжүүлнэ. Сүүлийн хоёр жилд Халимагийн их сургууль Оросын болон ТУХН-ийн гишүүн бусад улс, өөр гадаад орнуудын их дээд сургуулиудтай 65 гэрээ хэлэлцээр байгуулжээ. Энэ онд 19 гадаад улсын 150 оюутан Халимагийн УИС-д оюутан солилцооны хүрээнд суралцаж байна. Бакугийн УИС-ийн захирал академич Абель Магеррамов багш нараа Бакугаас Элст руу явуулж, Халимагийн УИС-ийн оюутнуудад түрк, азербайжан хэл сурахад нь туслахыг санал болгов. Бакугийн эрдэмтэд монгол, алтай бүлгийн хэлний судлалын төвийг гойд сонирхож байна. Түркийн судлалыг түүнд нэмж болно гэж академич Абель Магеррамов нэмж хэлжээ.