Хятадын баруун-өмнөд Сычуань мужийн Лужоу хотод гарсан будлиан олон нийтийн эсэргүүцлийн жагсаал ба жагсагчид цагдаа нарын хоорондын мөргөлдөөн болж хувирав. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн уламжласнаар нэгэн ачааны машины жолооч нас барсны шалтгаан хотынханы зэвүүцэл төрүүлжээ. Замын цагдаа нар машиныг зогсоож, жолоочтой нь ширүүн маргалдаж, зогсох дүрмийг зөрчсэн зэмлэл тулгажээ. Цагдаа нар маргааны үеэр жолоочийг зодсон учир тэр нас барсан гэж нүдээрээ үзсэн оршин суугчид мэдэгдэв. Хотынхон хэрэг явдлыг хилэгнэн зэвүүцсэн байна. Эсэргүүцэл олон мянган хүний жагсаал болж  хувирав. Жагсагчид цагдаагийн хэдэн машиныг онхолдуулж шатаав. 20 гаруй хүнийг саатуулжээ.