Умард Солонгосын удирдагч Ким Чен Ыны гэргий Ли Суль Жу хуучин төрийн тэргүүн нарын хөрөг бүхий тэмдэг зүүлгүй нийт олны өмнө гарсан тухай британийн « Дейли телеграф» сонин мэдээллээ. БНАСАУ-ын тэргүүн хатагтай улс орныхоо урьдын хоёр удирдагч Ким Ир Сен, Ким Чен Ир нарын хөрөг бүхий тэмдэггүй нийт олны өмнө гарсан байна. Гэвч умард солонгосын бүх иргэн ийм тэмдэг заавал зүүх ёстой. Ли Суль Жу оронд нь гоёлын энгэрийн зүүлт зүүжээ. БНАСАУ-ын удирдлагын олонхи төлөөлөгч тэрээр нийт олны өмнө тэмдэг зүүлгүй гарсанд дургүйцэж байна гэж үүний өмнө өмнөд солонгосын «Чунан ильбо» сонин мэдээлсэн билээ.