Орос улс африкийн орнуудын 20 тэрбум долларын өрийг цайруулсан тухай өчигдөр ОХУ-ын ГХЯ-ны олон улсын байгууллагуудын газрын захирал Владимир Сергеев мэдээллээ. Түүнчлэн Орос улсаас Дэлхийн банкны ядуу орнуудын төлөө санд 50 сая доллар шилжүүлжээ. Эдгээр хөрөнгийг юуны түрүүнд африкийн баруун бүс нутгийн хөгжилд төсвөлжээ. Түүнээс гадна Орос африкийн орнуудын эрүүл мэндийн салбарт дэмжлэг үзүүлж байна. «Манай орноос ДОХ, сүрьеэ, хумхатай тэмцэх олон улсын санд 100 сая доллар чиглүүлсэн» гэж дипломат ажилтан хэлжээ.