Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад лалын Ид аль-Адха баярын үеэр Сирид гал зогсоох төлөвлөгөөг дэмжсэн тухай ираны Press TV телевизийн сувгаар мэдээллээ. Гал зогсоож, чөлөөт сонгууль явуулах асуудлаар яриа хэлэлцээ хийж эхлэх нь зөв шийдвэр гэж Ахмадинежад хэлжээ. Даваа гаригт НҮБ ба Арабын орнуудын холбооны онц эрхт төлөөлегч Лахдар Брахими Иранд айлчлах үеэрээ 10-р сарын 26-нд эхлэх лалын Ид аль-Адха баярын үеэр гал зогсоох санал дэвшүүлсэн билээ. Саналыг авч үзэхэд бэлэн байна гэж сирийн эрх баригчид ба сөрөг хүчин мэдэгдэв. Сирид мөргөлдөөн 1,5 гаруй жил үргэлжилж байна. НҮБ-ын төлөөлөгчдийн мэдээлснээр үүний улмаас 30 мянга гаруй хүн амь үрэгджээ. Гадаадаас дэмжлэг авч байгаа зэвсэгт этгээдүүдийг сөрөн зогсож байна гэж Сирийн эрх баригчид мэдэгдэж байна.