БНАСАУ-д удирдагч Ким Чен Ыны шийдвэрээр гадаадад арилжааны ажиллагаа явуулж олсон валютын үлэмж хэсгийг хариуцаж байсан 38-р нууц хэлтэс гэгчийг татан буулгав. Энэ нь эдийн засгийн шинэтгэл явуулах зорилгоор засгийн газрын үүргийг өргөжүүлэхэд чиглэгдсэн хүчин чармайлтын нэг хэсэг гэж өнөөдөр японы Киодо мэдээллийн агентлагаас учрыг сайн мэдэх эх сурвалжийн мэдээг үндэслэн уламжласан байна. Хилийн чанадад ажиллаж байгаа зочид буудал, ресторан, хураамжгүй ажиллах дэлгүүрүүд болон байгалийн нөөцийн экспортын нэг хэсэг Солонгосын хөдөлмөрийн намын ТХ-ны нарийн бичгийн дарга нарын газрын бүрэлдэхүүнд ордог мөн хэлтсийн эрх мэдэлд байсан аж. Эдгээр сувгаар олсон валютыг БНАСАУ-ын удирдагч болон дээгүүр тушаалтай түшмэдийн хувийн хэрэгцээг хангах нууц санд шилжүүлж байсан гэж эх сурвалж тэмдэглэжээ. Одоо эдгээр хөрөнгийг засгийн газрын эрх мэдэлд шилжүүлж, аж ахуйн зорилгоор ашиглана гэж Киодо агентлаг онцлов. Ингэснээрээ Ким Чен Ын гадаад худалдаа, ашигт малтмалын хяналтыг засгийн газарт шилжүүлж, байр суурий нь бэхжүүлэхийг оролдож байна.