Хятадын эдийн засаг энэ оны эхний улиралд өнгөрсэн оны мөн үеийнхтэй харьцуулахад 7,4 хувиар өсөн нэмэгдэв. Харин урьдын улиралд 7,6 хувиар өсөн нэмэгдсэн билээ. Өнөөдөр БНХАУ-ын Үндэсний статистикийн товчооноос энэ тухай мэдээлжээ. Өнгөрсэн улирлын үзүүлэлт 2009 он эхлэснээс хамгийн доод хэмжээнд орсон ч шинжээчдийн таамаглалд бүрэн нийцсэн байна.9-р сарын аж үйлдвэрийн үйлдвэрлэл, жижиглэн худалдаалах статистикийн тоо баримтууд сайжрах хандлага мэдрэгдснийг нотлон харуулаад хятадын эдийн засгийн хэтийн төлөвийн талаархи зах зээлийн этгээдүүдийн өөдрөг үзэл санааг дэмжив. Тухайлбал 9-р сард жижиглэн худалдаалах эргэлт өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 14,2 хувиар өсөн нэмэгдсэн байна Үзүүлэлт урьдчилан төлөвлөснөөс давжээ. Энэ оны 8-р сард мөн өсөлт 13,2 хувь байсан. Аж үйлдвэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 9,2 хувиар өсөн нэмэгдэж, сүүлийн гурван жилд хамгийн бага болсон 8-р сарын 8,9 хувиас давсан юм. Энэ оны эхний 9 сард хөрөнгө оруулалт 20,5 хувиар өсөн нэмэгдсэн байна. БНХАУ-ын эдийн засгийн өсөлт түрүүчийн хэдэн сарын турш саатсан ч одоо тогтворжсэн гэж хятадын эрх баригчид үзэж байна. Хятадын энэ оны эхний улирлын эдийн засгийн байдал «харьцангүй сайн байна» гэж өчигдөр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Зябао мэдэгджээ.