Пхеньян НҮБ-ын АЗ-д хандан АНУ-аас БНАСАУ-ыг гүжирдэн гүтгэж, айлган сүрдүүлж байгаа асуудлыг авч үзэж хэлэлцэхийг уриалав. Энэ нь Солонгосын хойгийн түгшүүртэй байдлын гол шалтгаан болсон гэж НҮБ-д суугаа БНАСАУ-ын байнгын төлөөлөгч Ли Дон Иль НҮБ-ын ЕА-ейн чуулганы 1-р хорооноос цөмийн зэвсэг хураалгах асуудлаар хийлгэсэн ээлжит хуралдаан дээр мэдэгдэв. Америкийн цөмийн зэвсгийг Өмнөд Солонгост байрлуулаагүй бол Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудал ердөө тавигдахгүй байсан гэж Умард Солонгосын дипломат ажилтан онцлов. Түүний хэлснээр Пхеньянийн цөмийн хөтөлбөр бол АНУ-ын дайсагнах бодлогын хариуд авсан арга хэмжээ юм. БНАСАУ-ын энх тайван зорилготой ураны хөтөлбөр олон улсын бүх хуульд нийцэж байна гэж Ли Дон Иль НҮБ-д батлан илэрхийлэв.