Ид аль-Адха баярын үеэр дайн зогсооно гэдэгт Дамаск найдаж байна гэж Сирийн үндэсний эвлэрэлийн сайд Али Хайдар «Оросын дуу хоолой» радиод мэдэгдэв. НҮБ ба Арабын орнуудын холбооны онц эрхт төлөөлөгч Лахдар Брахими 10-р сарын 26-28-нд лалын тахил өргөх баярын үеэр эвлэрэхийг санаачилсан билээ. Сирийн сайдын хэлснээр дайн зогсоох нь амаргүй хэрэг юм . Энэ зорилгоор зэвсэгт бүлгүүдийн зэвсэгийг хурааж, улс дотроо террорын түшиц газар, үүрийг хоргүй болгож, террористуудад дэмжлэг үзүүлэхээр Сирид нэвтрэх замыг хаах хэрэгтэй. Түүнээс гадна хэдэн өдрөөр гал зогсоосноор асуудал шийдвэрлэгдэхгүй. Энэ нь хямралыг эв зүйгээр зохицуулах стратеги болж хувирах ёстой гэж Али Хайдар онцлов. Зэвсэгт сөрөг хүчний тухайд гэвэл биеэ дааж шийдвэр гаргаж чадахгүй. Зэвсэгт сөрөг хүчнийг дэмжигчид дайн зогсоох гээгүй. Катар, Саудын Арави хоёр гүйцэтгэгч, АНУ Европ хоёр Сирийн эсрэг хуйвалдаан захиалагч болсон гэж сайд үзэж байна. Тэдгээр байдлыг эв зүйгээр зохицуулах тухай ярьцгааж, энэ замаар бодит алхам хийхгүй байна. Түркийн тухайд гэвэл «Орос улс Сирийн талаархи байр сууриа өөрчлөхгүй бол бүх замы нь хаана» гэж сүрдүүлсэн мэдэгдэл нь учир үндэсгүй байна. Орос бол үйл ажиллагаанд нь хэн нэгнээс саад учруулж мэдэх улс биш гэж Хайдар «Оросын дуу хоолой» радиод өгсөн ярилцлагдаа онцлов.