Сүүлийн хэдэн долоо хоногт Пакистанд 5 сая гаруй хүн үерт нэрвэгдэж, 445 хүн эндсэн тухай өнөөдөр Үндэсний онцгой байдлын газраас мэдээлжээ. Үер Синд мужид их хохирол учруулав. Эндхийн 3 сая гаруй оршин суугч үерт нэрвэгдсэн байна. Түүнчлэн Пенжаб, Белужистан мужуудад хохирол учруулжээ. 9-р сард Пакистаны зүүн ба өмнөд бүс нутагт аадар бороо зогсоо зайгүй орсны улмаас орон нутгийн гол мөрөн, цөөрөмийн усны түвшин эрс дээшлэж нэмэгдэв.