Хятадаас маш их хэмжээгээр капитал гаргах боллоо. Нэг жилийн дотор хяталдын компаниуд ба бизнес эрхлэгчид 225 тэрбум доллар гадагшаа гаргасан гэж америкийн «Уолл стрит жорнэл» сонин мэдээлэв. Энэ нь 2011 оны Хятадын ДНБ-ий барагцаалбал 3 хувь билээ.

Урьд өмнө ч капитал гарч байсан. Гэвч одоо урьд өмнө үзэгдээгүй их хэмжээгээр гаргаж байна. Жишээ нь 2008 оны дэлхийн санхүүгийн хямралын үед Хятадаас 110 тэрбум доллар гадаадад гаргажээ. Одоо мөн үзүүлэлт хоёр гаруй дахин илүү их байна. Гадагшаа гаргах капитал 2011 онд өсөн нэмэгдэв. Чухам тэр үед Хятадын эдийн засгийн өсөлт саатаж эхэлсэн гэж Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийн улс төр судлалын факультетын декан Алексей Воскресенский хэлээд

«Байдлаас харахад капитал гадагшаа гарч байгаа нь Хятадын дотоодын эдийн засгийн асуудлуудыг тусган харуулж байна. Энэ нь хөгжлийн дорвигүй загварын боломж бүрмөсөн шавхагдаж дууссан гэсэн үг юм. Харин эрчимтэй хөгжлийн загварт шилжих нь маш түвэг бэрхшээлтэй үйл хэрэг» гэв.

Гадаадад хятадын бараа таваарын эрэлт унав. Эрх баригчид хувьцаа, үл хөдлөх хөрөнгийн зах зээлд дамын худалдагчдыг шахан хавчиж байна. Үнэ унасан учир баян хятадууд эдгээр салбарыг сонирхохоо больсон юм. Иймээс чөлөөт хөрөнгө Хятадаас гадаадад шилжиж эхлэв. Эдгээр хөрөнгөөр хилийн чанадад үл хөдлөх хөрөнгө авч байна. АНУ ба Европын олны сонирхолыг татсан амралт сувиллын газруудын бүхэл бүтэн хорооллууд тэдгээрийн дотор байна. Хөрөнгөө гадаадад гаргах хязгаарлалтыг тойрох шинэ зальт олон зам бий болсныг хөрөнгө оруулах объектийг сонгож авахад туслаж байгаа хуульчид ба худалдагчид нуухгүй байна.

Жишээ нь бэлэн мөнгө хувийн нисэх онгоцоор гаалийн шалгалтгүйгээр шилжуулэх байгууллагууд ажиллаж байна. Мөнгө цүнхэндээ хийж хил давуулах этгээдүүдийн үйлчилгээ эрэлт хэрэгцээтэй болсон. Компаниуд банкаар гадаадад хөрөнгөө гуйвуулахдаа ажилтнуудынхаа хувийн хөрөнгийг багтаах тохиолдол гарч байна. Сянган, Сингапур, Нью-Йоркын хөрөнгийн зах зээлд хувьцаагаа анх худалдаж олсон хөрөнгөө гадаадад компанийн эздийн мэдэлд байлгах нь ерийн практик ажиллагаа болжээ.

Үүний хамт Хятад гадаадын капиталыг соронзон мэт татсаар байна. Сүүлийн жилд Хятадад 6-8 тэрбум доллар шууд оруулжээ.Гэвч энэ нь Хятадаас гадагшаа гаргасан капиталын хэмжээтэй огт тэнцэхгүй байна. Капиталын эдгээр хоёр урсгал бие биеэдээ харшлахгүй байгаа нь сонин шуу гэж Алексей Воскресенский хэлээд

«Капитал гадаадад гаргах нь харьцангүй ойлголт юм. Эдийн засаг нь бүрэн хаалттай биш ямар ч улс хөрөнгө оруулж гаргадаг.Энэ үйл явц зэрэгцээ явагдаж байна» гэв.

Баян хятадууд улс орныхоо зах зээлийг хохироосон ч хятадын бизнес гадаадад үл хөдлөх хөрөнгө худалдан авснаараа хөрөнгөө нөхөж байна. Хятадууд аль хэдийнэ дэлхий даяар юм бүхнийг худалдан авч эхлэсэн. Германид тэргүүлэх компаниуд, АНУ Канад улсуудад нефтийн орд газар, банк, кино үйлдвэр, Африкт байгалийн нөөц, газар талбайг худалдан авч байна. Одоо шинэ эх сурвалж бий болсон. Энэ нь хувийн компаниуд эсвэл бизнес эрхлэгчдийн албан бус сувгаар Хятадаас гаргаж байгаа хөрөнгө юм.Мөн зам суваг өөрсдийгөө баяжуулах шинэ арга барил боллоо. Харин орон нутгийн оршин суугчдын хувьд хятадын санхүүгийн түрэмгийллийн шинэ үе шат болсон юм.