Жолооч хүнд мөргөлдөхөөс зайлсхийхэд нь туслах машины удирдлагын системийг японы “Ниссан” нэгдэл боловсрууллаа. Жолооны ард суугаа хүн тооромзоо гишгэж амжихгүй тийм үед энэ систем ажиллах ёстой юм. Энэ шинэ систем камер болон радарын тусламжтайгаар машины өмнөх орон зайг байнга хянаж байх юм. Аюултай объектыг илэрүүлэнгүүтээ энэ систем дуун дохио өгч салхины шилэн дээр түүнийг дагах ёстой аюулгүй чиглэлийг зааж өгдөг байна. Хэрвээ жолооч энэ дохиог анзаарахгүй байвал энэ систем өөрөө машиныг мөргөлдөөнөөс зайлуулна. “Ниссан” компани өөрийн машинуудаа энэ системээр 3-5 жилийн дараа тоноглох юм байна.