Сирийн дайнчид АНУ-ын шийдвэрээр зенитийн пуужингийн хөдөлгөөнт цогцолбортой боллоо. Өөрийн өрсөлдөгч Митт Ромнитэй сонгуулийн өмнөх халз мэтгэлцээн хийхээс хамаагүй өмнө АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама сирийн сөрөг хүчний бүлэглэлд зенитийн пуужингийн хөдөлгөөнт цогцолбор олгох тухай даалгавар өгсөн байжээ. Ливи улсад Муммар Каддафигийн дэглэмийн зэвсгийг хулгайлсны дараа америкчууд хяналт тогтоож чадсан ЗХУ-ын үед үйлдвэрлэсэн зенитийн пуужингийн хөдөлгөөнт цогцолборын хэсгийг дамжуулж өгөх тухай ярьж байгаа бололтой.

Сирийн дайнчид зенитийн пуужингийн хөдөлгөөнт цогцолбортой болсноороо Сири улсад болж байгаа байлдааны төрхийг өөрчлөх нь юу л бол гэж энэ эх сурвалж бичсэн байна. Харин эдгээр цогцолборууд нь иргэний агаарын тээврийн онгоцуудад бодит аюул учруулна. Сирийн дайнчидад зөвхөн цэргийн бус зориулалттай бараа нийлүүлж байгаа гэж АНУ өнөөг хүртэл ярьж байсан юм. Каддафигийн дэглэм унах хүртэл түүний зэвсэглэлд 20 мянга хүртэл зенитийн пуужингийн хөдөлгөөнт цогцолбор байгаа гэж үзэж байсан юм. Эдгээрийн зарим нэг хэсэгт америкчууд хяналтаа тогтоож чадсан юм. Хэдэн мянга нь сураггүй алга болсон гэж үзэж байгаа юм.