Хятад улс нутаг дэвсгэртээ занарын хийн олборлолтыг нэлээд нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байна гэж Үндэсний энергийн захиргааны ерөнхий захирал Жан Юцин Хьюстонд занарын хийн асуудлаархи олон улсын форум дээр мэдэгдлээ. Сычуан, Гуйжоу, Хубэй зэрэг гурван муж болон ШУӨЗО-ны нутаг дэвсгэрт занарын хий олборлох тодорхой төлөвлөгөөг боловсруулжээ.Урьдчилан үнэлснээр тэнд занарын бараг 5 тэрбум шоо метр хий байна.

Одоо хятадын энергийн аж үйлдвэр 70 хувиар нүүрс хэрэглэхээс шалтгаалж байна. Гэвч өөр төрлийн түлшэнд гойд анхаарал тавих болсон. Занарын хийн олборлолтыг хөгжүүлэх төлөвлөгөөний дагуу өрнөдийн компаниудтай түншлэх юм. Юуны түрүүнд занарын хийг арилжааны үндсэн дээр олон жил олборлож байгаа АНУ-д занарын хийн орд газруудыг эзэмших туршлагатай компаниудыг оролцуулна. Гэсэн ч АНУ-д амжилт гаргасан ажиллагаа өөр газар нутагт таарахгүй байж болно гэж шинжээчид анхааруулав.

АНУ-д занарын хийн олборлолтыг ахиулахад олон хүчин зүйл нааштай нөлөөлсэн. Эдгээр нь геологийн таатай нөхцөл, эрсдлийн капитал, төрийн дэмжлэг зэрэг хүчин зүйл билээ. Ийм таатай нөхцөл өөр улсад алга. Жишээ нь америкийн Exxon Mobil Польшид занарын хий олборлохоос татгалзав. Учир нь тэндхийн цооногууд алдагдалтай хэмээн үзжээ. Польш дахь занарын хийн нөөц Европт хамгийн томд орж байна гэж урьд үзсэн билээ.

Америкийн зах зээл дэх занарын хийн үнэ сэтгэл хөдөлгөв. Тэнд 1000 шоо метр хийн үнэ 100 орчим доллар байсаар байна. Гэвч энэ нь занарын хийн олборлолтын өөрийн өртөгөөс 2 дахин бага байна. Америкийн компаниуд занарын орд газрын нэг ёсны дагуул болох их үнэтэй шингэрүүлсэн хий худалдаж ашиг олж байна.

Ойрын жилүүдэд занарын хий дэлхийн хийн олборлолтын тэнцвэрт нөлөөлөхгүй гэж Хятадын нийгмийн ухааны академийн дэд захирал Хуан Сяоюун хэлээд

«Оросын байгалийн шатддаг хий  шаардагдахгүй аюул тус улсад тулгарах уу? Үгүй гэж бодож байна. Хятадад занарын хийн олборлолт амжилттай болсон ч хятадын зах зээлд оросын шатдаг хийн эрэлт нэмэгдэнэ. Оросын Алс Дорнодын бүс нутаг эсвэл Хятадыг бодоход АНУ-д л «занарын хувьсгал» хийж мэднэ. Тус улсад мөн төрлийн хийн олборлолт хийн нийт олборлолтын 30 хувь эзлэж байна. Түүнээс гадна АНУ ч занарын хийн олборлолттой холбоотой экологийн асуудалд сэтгэл түгшсээр байгааг анхаарахгүй байж болохгүй» гэв.

Давхрагын ус тэнцэл зүйн хагаралын технологиэр занарын хий олборлож байгааг дурдая. Чулуулаг давхрагын зайнаас хий гаргахын тулд ус, элс, химийн бодисыг хүчтэй шахалтаар газрын гүнд шахан шилжүүлдэг. Химийн хорт бодис газар дорхи усанд нэвтрэх ба газар хөдөлөлт үүсгэх сөрөг тал  мөн арга барилын ганц зохисгүй тал биш. Давхрагын ус тэнцэл зүйн хагаралын технологийг европын хэдэн улс болон америкийн зарим муж улсад хориглосон нь тохиолдлын хэрэг биш.

Шинжээчдийн үнэлснээр 2020 он гэхэд дэлхийн эрчим хүчний нөөцийн хэрэглээний тэн хагас гаруй нь Зүүн-хойд Азийн орнуудад ногдох болно. Үүнтэй холбогдуулан оросын ГАЗПРОМ концерн дорнодын хийн хөтөлбөрөө эрчимжүүлэх шийдвэр гаргажээ. Ирэх онд Якут-Хабаровск-Владивосток хийн хоолой барьж эхлэнэ. Шингэрүүлсэн хийн томоохон завод шинэ хоолойг ашиглалтад оруулах үеэр Владивостокод ажиллаж эхлэнэ. Тэгснээр экологид хохирол учруулалгүй оросын шатдаг хийгээр азийн олонхи хэрэглэчийг хангах боломж бий болох юм.