Тамхины рекламыг бүрмөсөн зогсооно. Худалдааг нь эрс хязгаарлана. Тамхи үйлдвэрлэгчдэд ногдуулах татварыг нэмэгдүүлнэ, олон нийтийн газар тамхи татахыг хориглоно. ОУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев өөрийн блогт хийсэн сүүлчийн бичлэгтээ ингэж бичсэн байна. Засгийн газар 10-р сарын 18-нд тамхины эсрэг хатуу хуулийн төслийг хэлэлцэх ба 11-р сарын 1-нд энэ баримт бичгийг Төрийн Думд оруулна.

Бүх дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тамхи татахтай тэмцэх конвенц болон тамхины эсрэг үйлчлэх төрийн бодлогын оросын концепц зэргийн хүрээнд энэ баримт бичгийг боловсруулсан юм. Албан ёсны мэдээгээр ОУ-д 44 сая тамхи хэрэглэгчид байна. Үүнээс гадна тамхинаас болж өвчлөж амь насаа алдаж байгаа хүний тоо 400 мянга орчим болоод байна.

ОХУ-ын ЭМЯ-ны орлогч сайд Сергей Вельмяйкин хэлэхдээ: "Оросууд 2011 онд тамхинд 600 тэрбум рубль зарсан байна. Хэрвээ улс орныхоо бүх хүн амд хувааж үзвэл нэг хүнд 4 мянга гаруй рубль ноогдож байна. Харьцуулж үзвэл нэг сурагчийн сургалтанд улс 15 мянган рубль зарцуулж байгаа" гэлээ.

Энэ удаагийн тамхины эсрэг хуулийн төсөл нь ОУ-д анхных биш юм. Тохиолдол бүрт тамхи татахын эсрэг талыхны эсрэг тамхины талынханы хүчтэй лобби орж ирж байсан юм. Энэ хуулийг хэлэлцэх үед түрүүчийнхээс ч дутахгүй ширүүн тэмцэл болно гэж шинжээчид үзэж байна.