Орос, Монгол улсуудын хил дээрх Хиагт, Алтанбулаг олон улсын хилийн боомт хоёр талын орон нутгийн засаг захиргаа болон түүнийг дамжин өнгөрч байгаа хүмүүсийн хувьд толгойны өвчин болоод удаж байна. Энд маш урт дараалалд хэдэн цаг зогсох шаардлагатай болж байна. Уул нь энэ дамжин өнгөрөх газар нь орос, монголын хил дээрх хамгийн орчин үеийн техникээр тоноглогдсон хамгийн шинэ боомт юм.

Энэ боомтоор ядахдаа ганц удаа гарч үзсэн хэн ч гэсэн дараалалд зогсдоггүй юмаа гэхэд 2-4 цаг лавтайяа зарцуулна гэдгийг сайн ойлгосон байгаа. Хамгийн гол нь урт дараалал, чирэгдэлд бүхэл өдрөө алдана. Энэ боомтыг явганаар гарах ямарч боломж байхгүй. Учир нь энэ боомт авто машины боомт юм.

Энэ хурц байдлыг намжаахын тулд оросын тал хэд хэдэн санал тавиад байна. Нэгдүгээрт энэ боомтыг бүтэн хоногоор ажилладаг болгох. Мөн тус боомтыг зөвхөн авто машиных биш явган хүнийх болгох. Эдгээр саналуудыг монголын талд хүргүүлээд байна гэж Монгол улсад суугаа ОХУ-ын элчин сайд Виктор Самойленко ярьж байна.

«Боомтын ажлын дэглэмийн асуудал бол хилийн албаны эрхийн асуудал юм. Оросын хилийн цэргийн алба Хиагтын боомтыг 2012 оны 4-р сараас эхлээд 24 цагаар ажилладаг болгоход бэлэн байсан. Мэдээж хэрэг монголын талын Алтан булагын боомт нэгэн зэрэг 24 цагын ажиллагаатай болох ёстой байсан. Харамсалтай нь монголын гаалийн байгууллага ийм горимоор ажиллахад бэлэн бус байна. Алтан булаг боомтыг ийм горимд шилжүүлэх үйл ажиллгаа бүрмөсөн зогссон. Миний бодлоор энд гол асуудал санхүүжилтэд байгаа бололтой» гэж элчин сайд ярилаа.

Орчин үеийн энэ терминал хоногт 500 машин гаргах, оруулах тооцоотой, харин өнөөдөр 50 хүрэхгүй машин гаргаж байна. Өнөөдөр энэ боомт өглөөний 9 цагаас оройн 18 цаг хүртэл хоногт 9-хөн цаг л ажиллаж байна.Дараалалын журам баримтлах, дамжин өнгөрөхөд шаардлагатай ёс төдий журам харамсалтай нь энд байхгүй байна. Өдөрт 10-хан машин гаргаж байсан гашуун түүх ч байсан юм. Хиагт, Алтан булагын боомтын асуудлыг даруй шийдвэрлэнэ гэдэгт оросын тал найдаж байна. Энэ нь Орос, Монгол улсуудын ашиг сонирхолд нийцэж байгаа юм.