Сүүлийн саруудад Кавказад хүчний тусгай газрын ажилтнууд 43 толгойлогчий нь оролцуулан 300 гаруй террористыг устгаад байна гэж өчигдөр ерөнхийлөгч Владимир Путин терроризмын эсрэг тэмцлийн асуудлаархи зөвлөлгөөн дээр мэдэгдлээ. Төрийн тэргүүн террорын эсрэг анги салбарууд амжилттай ажиллаж байгааг тэмдэглэхийн хамт тусгай албад үйл ажиллагаагаа бүрэн уялдуулан зохицуулж төлөвшүүлэх талаар нөр их ажил хийх ёстой гэв. Ялангуяа ирээдүйн спорт, улс төрийн өргөн цар хүрээтэй үйл ажиллаагааг харгалзах хэрэгтэй.

Терроризмтэй тэмцэх асуудлаархи зөвлөлгөөн хэвлэлд хаалттай дэглэмтэй байдаг. Сэтгүүлчид зөвхөн төрийн тэргүүн зөвлөлгөөнийг нээж үг хэлэх үеэр байлцдаг. Энэ удаад Холбооны аюулгүй байдлын алба болон БХЯ, ДХЯ-ны удирдагчид Владимир Путины Москва орчмын өргөөнд очив. Түүнчлэн Чечений нийслэл Грозный хотттой дүрс бичлэгээр холбоо тогтоосон байна. 9-р сарын 17-23-нд Өмнөд цэргийн тойргийн нутаг дэвсгэрт явагдсан «Кавказ-2012» стратегийн командлал-штабын сургууль уулзалт ярианы гол сэдвийн нэг болов. Оросын ерөнхийлөгч террорын эсрэг ажиллагааны статистикийн тоо баримтыг зарлан мэдээлэв. Сүүлийн хэдэн сард 479 дээрэмчийг саатуулж, 43 толгойлогчий нь оролцуулан 313 террористыг устгаад байна. Гэвч тусгай албад тулгамдсан цөөнгүй зорилттой байна гэж Владимир Путин хэлээд

«Сүүлийн жилүүдэд гэмт хэрэг, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх арга зам, арга барилыг боловсронгуй болгосон байна. Манай тусгай албад илүү үр бүтээлтэй ажиллаж эхэллээ. Гэвч аль ч алдаа маш хүнд уршигтай болдог. Иймээс урьтаж шийдвэртэй ажиллагаа явуулах хэрэгтэй гэв. Шийдэмгий ажиллагаа юуны түрүүнд дээрэмчин, террорист, гэмт хэрэгнүүдийн эсрэг чиглэгдэх ёстой. Террортэй тэмцэх ямар ч ажиллагааны явцад хууль ёсыг даган мөрдөх иргэдэд маш анхааралтай нямбай хандах хэрэгтэй» гэв.

G8, G20 бүлгүүдийн дээд хэмжээний уулзалт, Казанд Дэлхийн оюутны спортын наадам, Сочид Олимпийн наадам, дэлхийн хөл бөмбөгийн аврага шалгаруулах тэмцээн зэрэг улс төр, эдийн засаг, спортын томоохон хэдэн үйл явдал ойрын жилүүдэд Орос улсад явагдахыг Владимир Путин дурдав. Төрийн тэргүүн хууль сахиулах байгууллагуудад хандан эдгээр арга хэмжээнд цагт нь бэлтгэл хийхийг уриалав. Тэр тусмаа үүнд төрөөс шаардлагатай хэмжээний хөрөнгө гаргаад байна гэж Владимир Путин хэлээд

«Эдгээр арга хэмжээ өө сэвгүй хэвийн ажил хэрэгч баярын уур амьсгалтай болж өнгөрөх талаар бүхнийг хийх нь хууль сахиулах байгууллагууд ба тусгай албадын хувьд нэр төртэй үйл хэрэг юм. Энэ нь манай орон ба дэлхийд амаргүй зорилт болсон. Дэлхийн маш олон оронд одоо юу болж байгааг бид харж байна. Манайд түгшүүртэй халуун цэг нэлээд олон. Харин хожмын бүх аюулыг цагт нь няцааж арилгахад хангалттай хэмжээний хүчин чадал, чадвар, хөрөнгө хэрэгсэл байна» гэв.

Тусгай албад ба хүчний яамдаас «иргэдэд ялангуяа тусгай ажиллагаа явуулж, террорын аюул мэдрэгдэж байгаа нутгийн оршин суугчдын дотор зохиох мэдээллийн ажлыг чанарын шинэ түвшинд гаргах нь зайлшгүй чухал» гэж Владимир Путин нэмж хэллээ.