Америкийн Apple компани iPad планшет компьютерийн жижигрүүлсэн хувилбарыг 2012 оны 10-р сарын 23-нд танилцуулна. Урьдчилсан мэдээлэлээс хархад мини iPad нь гар утасны холбооны модульгүйгээр үндсэн бүтэц нь 300 орчим доллар болох юм байна. Төсвийн интернет-планшет нь 7,8 дюймын диагональтай байх юм. Мини iPad-ийг гаргаснаар “Эппл” компани хямд үнэтэй, том биш хэмжээтэй планшет компьютерийн хоосон орон зайд байр сууриа эзлэхийг оролдож байна гэж шинжээчид үзэж байна. Мини iPad 11-р сарын эхээр худалдаанд гарна. Тус компани Мини iPad-ээс гадна маш тод дэлгэцтэй 13 дюймын MacBook Pro болон “Эппл”-ийн ширээний компьютерын хамгийн жижигхэн хувилбар болох Mac Mini-г үйлдвэрлэх болсноо зарлах болно.