Иран улс ойрын ирээдүйд тэнгисийн байрлалтай “Кадир” далавчит шинэ пуужингаа танилцуулах болно. Лалын БН Иран улсын БХЯ-ны орлогч сайд Мехди Фарахи өчигдөр ираны англи хэл дээрх Пресс-ТВ сувагт ингэж мэдэгдсэн байна. Энэ шинэ пуужин нь ираны үйлдвэрлэлийн “газар-тэнгис” ангилалын пуужинтай нэгэн адил янз бүрийн аюул заналыг тусган авах чадвартай юм гэж орлогч сайд нэмж хэлсэн байна. Сүүлийн жилүүдэд Иран улс батлан хамгаалахын систем болон цэргийн техникийг бие даан боловсруулах хүрээнд мэдэгдэхуйц амжилт олоод байна. Тус улсын цэргийн сүр хүчийг нэмэгдүүлж байгаа нь бусад улсуудад аюул учруулахгүй ба зөвхөн улсынхаа батлан хамгаалахын номлолын дагуу хийгдэж байгаа гэж Лалын БН Иран улсын төр засаг батлан илэрхийлж байгаа юм.