АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх мэтгэлцээний ээлжит шатанд Барак Обама ялалт байгууллаа. Си-Эн-Эн компанийн явуулсан санал асуулгын дүнгээс харахад Цагаан ордоны одоогийн тэргүүн үзэгчдийн 46%-ийн санал авсан байна. Түүний өрсөлдөгч БН намын гишүүн Митт Ромни 39%-ийн санал авчээ. Энэ нь мэтгэлцээнд ардчилалынхны байгуулж байгаа анхны ялалт юм. Нэр дэвшигчдийн хооронд болсон энэ уулзалт Нью-Йорк хот орчмын Хэмпстед хотод өчигдөр болсон юм. Мэтгэлцээний гол сэдэв нь эдийн засагт зориулагдсан байсан юм. Өрсөлдөгчид ажлын шинэ байр бий болгох шаардлагатай байна гэдэг дээр санал нийлсэн боловч эрчим хүчний бодлогын асуудал дээр санал зөрсөн байна. Хэрвээ Обама “цэвэр” эрчим хүч гэгчид хөрөнгө оруулахыг дэмжиж байгаа бол Ромни ялалт байгуулвал нефть, хий, нүүрсний үйлдвэрлэлийг өргөжүүлнэ гэж амалсан байна. Нэр дэвшигчдийн сүүлчийн мэтгэлцээн 10-р сарын 22-нд болох ба АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль 11-р сарын 6-нд болно.

Гэрэл зураг