Дайн дажин, байгалийн гамшигаас болж дэлхий дээр 72 сая хүн дүрвэгсэд болоод байна. Олон улсын Улаан загалмайн нийгэмлэгийн \ОУУЗН\ мэдээллээс иш татан Рейтер агентлаг ингэж уламжилсан юм. Эдгээрийн 16,4 сая нь дүрвэгсэдийн албан ёсны статустай, 41,4 сая нь “дотооддоо хольхиж байгаа хүмүүс” буюу өөрийн эх орондоо бараг дүрвэгсэд болсон улсууд юм. Харин үлдсэн хэсэг нь ямар нэгэн улсаас улс төрийн орогнол албан ёсоор хүссэн буюу бүртгэгдээгүй дүрвэгсэд юм. Өчигдөр нийтлэгдсэн дэлхий дахин дахь дүрвэгсэдийн байдлыг тусган харуулсан ОУУЗН-ийн жил дутмын илтгэлд удаан хугацаагаар өөр улсын нутагт амьдарч байгаа 20 сая хүнийг дүрвэгсэд гэж тооцож байгаа гэж бичсэн байна. Өнгөрсөн жилтэй харьцуулвал 2011 онд дүрвэгсэдийн нийт тоо багассан байна гэж ОУУЗН-ийн илтгэлд өгүүлсэн байна. 2010 онд 101 сая хүн дүрвэгсэд гэж тооцогдож байсан юм.