Лалын шашинтнуудын Ид аль-Адха баярын үеэр сирийн төр засаг болон сөрөг хүчнийхнийг гал зогсоохыг уриалсан НҮБ болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч Лахдар Брахимигийн саналыг Сири улсын засгийн газар авч үзэхэд бэлэн байна. Сирийн ГХЯ-ны төлөөлөгч Жихад Макдиссигийн хэлснээс иш татан Франс Пресс агентлаг өчигдөр мэдээлсэн байна. Брахими ийм уриалгатайгаар Иран улсын төр засагт хандсан юм. Сири улсад болж байгаа зэвсэгт мөргөлдөөнд оролцож байгаа талуудыг эвлэрүүлэхэд тус хүргэх улс бол Иран гэж тэр үзэж байгаа юм. Түүний гаргасан саналыг хэлэлцэхээр түүнийг Дамаскт хүлээж байна. Долоо хоногийн өмнө дангаараа гал зогсоохыг уриалсан НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүний саналыг Дамаск няцаасан юм. Тэр үед Сири улсын ГХЯ “хүчирхийлэлийг зогсоохын тулд зэвсэглэсэн бүлэглэлүүдэд нөлөө үзүүлж байгаа улсууд руу төлөөлөгчөө явуулахыг” Бан Ги Мүний зөвлөсөн билээ.