Тус улсын хууль тогтоомжийг зөрчсөн этгээдүүдийн хувьд ОУ тун удахгүй хилээ хаах болно. Улсын нутаг дэвсгэр дээр самбаачлан хууль бусаар амьдарч байгаа цагаачдын дор хаяад 3 жил ОУ-д орох эрхийг нь хасна.

ОУ-д жил бүр 10-12 сая гадаадын иргэд ирж байна. Ажил хийх, сурах, эмчлүүлэх, ажил хэрэгч айлчлал хийх зэрэг янз бүрийн зорилготой ирж байна. Дэлхийн Банкны мэдээгээр хөдөлмөрийн цагаачдын тогоороо ОУ дэлхийд 2-т орж байна. Хуучин зөвлөлтийн БН улсуудаас ихэнх нь ирж байгаа юм. Алсын гадаад улсуудаас маш цөөхөн ирж байна.

ОУ-ын эдийн засгийн хямралаас хойшхи өсөлтөд мэргэжилтэй ажиллах хүчин, ховор мэргэжлийн төлөөлөгчдийн хэрэгцээ өсөж байна. Цагаачлалын бодлогын концепцээр энэ асуудлыг шийдэх ёстой гэж үзэж байгаа гэж ОУ-ын Холбооны цагаачлалын албаны \ХЦА\ тэргүүний нэгдүгээр орлогч Екатерина Егорова тэмдэглээд

«Мэргэжилтэн IT технологийн салбарт ирж байна уу, хашаачин байна уу онцын ялгаа урьд нь байгаагүй юм. Эдгээрийн асуудлыг бараг л адилхан хэмжээнд зохицуулж байсан юм. Хууль тогтоомжинд өөрчлөлт оруулахаар шийдсэн 2010 оноос өөрчлөлт тийш анхны алхамыг хийж эхэлсэн юм. Одоо бид энэ системийг цааш нь салбарлуулах болно. Хөдөлмөрийн цагаачидад зориулсан шинэ хөтөлбөр бий болно» гэлээ.

Цагаачлалын хууль тогтоомжийг зөрчсөн хүмүүст хүлээлгэх хариуцлагыг тооцон үзсэн хэд хэдэн хууль тогтоомжийн санаачлагч нь ОУ-ын ХЦА болоод байна. ОУ-аас хоёр удаа хөөгдөж гарсан гадаадын иргэдийг тус улсад оруулахгүй байх хугацааг 10 жил болгохыг цагаачлалын алба санал болгож байна. Урьд нь хөөгдөж гарсан этгээд зөвшөөрөлгүйгээр ОУ-д эргэн ирвэл эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг бас санал болгож байна. Ийм цагаачидад 5 жилийн ял оноох хэрэгтэй гэж үзэж байна.

Эдгээр арга хэмжээнүүд нь зөвхөн хууль зөрчигчидөд хамаатай болохоос ОУ-д гадаадын ажиллах хүч огт хэрэггүй гэсэн үг биш гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн дэргэдэх Үндэстэн хоорондын харилцааны зөвлөлийн гишүүн Асламбек Паскачев тэмдэглээд:

«Манай орон болон манай бүх эдийн засаг цагаачдыг сонирхож байна. Манай орны бүх нутаг дэвсгэрийг “боловсруулахын” тулд бидэнд жил бүр 700 мянган хүн шаардлагатай гэдгийг бас тооцож үзэх хэрэгтэй. Сүүлийн жилүүдийн хүн ам зүйн томоохон цоорхой гарч, хүн ам хөгширч байгаа зэргийг тооцож үзвэл хэрэгцээ улам л өсөх болно» гэж хэллээ.

Цагаачдыг оросын нийгэмд дасан зохицуулах, нэгтгэх зэрэг асуудал бол өөр нэг чухал асуудал юм. Энд орос хэл сурах асуудал чухал чиглэл болно. Цагаачидад зориулсан орос хэл сурах 250 үнэгүй курс ОУ-д ажиллаж байна. Үүнээс гадна цагаачдын статустай болохыг хүссэн хүн бүр орос хэлний шалгалт заавал өгөх ёстой гэж заасан хуулийн төсөлийг Төрийн Думд хэлэлцүүлэхээр оруулаад байна.